Үүнийг уншихад тавхан минут хангалттай

b2620bb689df6a3egreatБи дэлгүүр хэсэж яваад кассчин залуу 5-6 орчим насны хүүхэдтэй ярьж байхыг харлаа.
Кассчин: Уучилаарай ахын дүү наад хүүхэлдэйг авахад мөнгө чинь хүрэхгүй байна шүү дээ.
Хүү: Та миний мөнгө хүрэхгүй гэдэгт итгэлтэй байна уу хэмээн асуулаа.
Кассчин ахиад хүүгийн өгсөн мөнгийг тоолоод: Ахын дүү мөнгө чинь яагаад ч хүрэхгүй нь дээ. Ойлгож байна уу ? гэлээ. Нөгөө жаахан хүүхэд хүүхэлдэйг тас тэвэрчихсэн зогссоор л байлаа.

Надад гэнэт ямар нэг зүйл хийх хэрэгтэй мэт санагдаад хүү рүү очлоо. Би хүүгээс энэхүү хүүхэлдэйг чухам хэнд, ямар учраас өгөх гэж байгааг асуув.
Хүү: Энэ миний эгчийн хамгийн их хүсдэг байсан хүүхэлдэй нь байгаа юм. Би үүнийг түүний төрсөн өдөрт зориулж өгмөөр байна. Би энэ хүүхэлдэйг ээжид өгөх хэрэгтэй байгаа, учир нь ээж маань л үүнийг түүнд дамжуулж өгч чадна. Ээж маань удахгүй түүний араас явна гэж аав надад хэлсэн. Миний эгч бурхантай хамт байгаа. Харин аав маань хэлэхдээ ээж ч мөн адил удахгүй бурхан дээр очно гэж хэлсэн. Тэгээд ээж энэхүү хүүхэлдэйг эгчид минь дамжуулж өгөх боломжтой гэж хэлэхдээ нүдэнд нь нулимс цийлэгнэж байв.

Миний зүрх маш ихээр өвдөж, сэтгэл дотроо уйлж байлаа. Тэр жаал над руу хараад “Би аавд ээжид намайг дэлгүүрээс иртэл битгий яваарай гэж захисан юм.” Тэгээд тэр жаал надад өөрийн даруулсан аз жаргалтай мөчөө буулгасан зургийг үзүүлсэн билээ. Жаал: “Энэхүү зургийг ээж авч яваасай гэж би хүсэж байна. Тэд намайг санах бүртээ энэхүү зургийг үзнэ шүү дээ. Би ээждээ дэндүү хайртай yчир намайг орхиж явахыг нь би хармааргүй байна гэж аавдаа хэлсэн харин тэр надад ээж минь эгчийн араас явах хэрэгтэй учир нь эгч ганцаараа байгаа гэсэн.”

Би жаал руу харан: “За алив чиний мөнгө чинь нэгэнт хүрэхгүй байгаа тул ах нь юу хийж чадахна уу хараадхий” гээд хэтэвчнээсээ мөнгө гаргаад жаалын мөнгөтэй нийлүүлээд ахиад нэг тооллоо. Мөнгө ч хангалттай хүрсэн төдийгүй илүү ч мөнгө гарсан.

Бяцхан хүү: “Бурхандаа баярлалаа. Учир нь надад одоо хангалттай мөнгө байна шүү дээ гээд над руу харан: “Би өчигдөр орой унтахаасаа өмнө Бурханд хандаж миний цуглуулсан мөнгө эгчид авах тэр хүүхэлдэйд хангалттай хүрээсэй хэмээн залбирсан. Тэр миний залбиралыг сонссон байна. Би ээждээ цагаан сарнай бас авахыг хүсэж байсан хэдий ч Бурханаас хэт их юм гуйж чадаагүй юм. Гэхдээ тэр надад хүүхэлдэйний мөнгө мөн цэцэгний ч мөнгө өглөө шүү дээ. Миний ээж цагаан сарнайд маш дуртай.”

Би ийнхүү shopping-оо хийж дууслаа. Энэ хүүг сэтгэлээсээ гаргаж чадахгүй сэтгэл дэндүү их өвдөж байлаа. Гэнэт би 2 хоногын өмнө сонин уншиж байснаа саналаа. Тэр сонинд согтуу машин барьж явсан этгээд автын осол гаргаж нэгэн залуухан бүсгүй охины хамт сууж явсан машиныг мөргөснөөр охин газар дээрээ амьсгал хураасан бөгөөд эх нь сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа гэсэн байсан. Тэгэхээр саяны жаал тэр эмгэнэлт явдалт өртсөн бүсгүйн хүү юм болов уу гэсэн бодол төрлөө.

Хүүтэй таарснаас 2 хоногын дараа би сонин унштал осолд өртсөн бүсгүй хорвоогийн мөнх бусыг үзсэн талаар нийтэлсэн байлаа. Би тэр бүсгүйг танихгүй ч өөрийн эрхгүй цагаан сарнайн баглаа аван түүний оршуулгын ёслол дээр очсон юм. Тэр хэвтэж байлаа. Маш сайхан цагаан сарнайг гартаа атгасан, нөгөө хүүгийн худалдаж авсан хүүхэлдэй түүний дэргэд зурагны хамт байлаа. Миний нулимс өөрийн эрхгүй урсаж тэр газрыг орхин одлоо. Тэр мөчид миний амьдрал бүрэн өөрчлөгдсөн мэт санагдсан.

Тэр хүүгийн ээжийгээ хайрладаг байсан хайрыг согтуу жолооч л булаан авсан гэхээр маш эмгэнэлтэй байгаа бөгөөд
энэхүү агуу хайрыг АРХИ булаалаа шүү дээ! Хүмүүсээ СОГТУУРУУЛАХ УНДАА хэрэглэсний дараа жолооны ард хэзээ ч бүү суу!


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих