Энгийн иргэн, эрх мэдэлтнүүдэд хууль хэзээ тэгш үйлчлэх вэ

25

Олон нийтийн цахим сүлжээнд сэтгэгдэлээ бичсэн жирийн нэг иргэн хүн гүтгэсэн хэмээгдэн хуулийн хариуцлага хүлээж 2 сая төгрөгийн торгууль хүлээж байна. Харин батлагдсан, батлагдаагүй мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн цахим сүлжээгээр тараасан УИХ-ын гишүүд уучлал гуйгаад л хуулийн хариуцлагаас мултарчихдаг аж.

Уучлал Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс эхлэлтэй. Тэрбээр УИХ-ын нэр бүхий 26 гишүүнээс ЖДҮ-ээс авсан зээлээ төлж, ард түмнээсээ уучлал гуйхийг шаардсан. Түүний энэхүү шаардлагыг зарим гишүүд “овжин” гэгч нт ашиглаад хариуцлагаас мултрах хэрэгсэл болгоод авах шиг боллоо.

Тодруулбал, Төрийн тусгай хамгаалалтад, тэр тусмаа 1-р зэргийн хамгаалалтад байдаг гурван эрхмийн нэг УИХ-ын дарга М.Энхболдын өрөөнд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ёс бус авирласан, түүнийг дагаж УИХ-ын даргын өрөөнд орсон жагсагч УИХ-ын дарга руу дайрсан гэх мэдээлэл бий. Энэ бол хуулиараа эрүүгийн хариуцлага хүлээх ёстой хэрэг. УИХ-ын дарга гэдэг хүн хэн байхаас үл хамаарч энэ албан тушаалыг хашиж буй хэн рүү ч, хэн ч дайрах эрхгүй. Тэгвэл ийм үйлдэл гаргасан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гаригт “Жагсаал болсон өдөр нөхцөл байдал үнэхээр хүнд байсан. Тэнд цугласан олныг хэрхэн тараахаа ч мэдэхгүй байсан. Тэр өдөр таны өрөөнд эвгүй үйлдэл гаргасан бол одоо танаас уулчлалт гуймаар байна” гэж хэлээд л өнгөрөв.

Өнгөрсөн баасан гаригийн шөнө Төрийн байгуулалтын байнгын хороон дээр өрнөсөн “Шөнө дундын уучлал”-ын хоёр дахь нь Лу.Болд. Тэрээр “Жагсаал болсон өдөр үнэхээр хүнд байсан. Тэнд хурсан олныг манай залуу гишүүд ухаалгаар тараасан. Тэр үед надад олон мэдээлэл ирсэн. Тэрэн дунд Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарын гишүүд цугларалт, дайралт  хийхээр бэлтгэж байна гэсэн мэдээлэл байсан. Манай зарим гишүүд дээр өөр гишүүдийн нэр ч орж ирсэн. Би Ж.Мөнхбат гишүүний нэрийг дурдаж мэдэгдэл хийсэн. Би тэр мэдээлэлд итгэхгүй байгаа. Үнэн нь тогтоогдоно. Би харин түрэгдэж, нотлогдоогүй байхад нь Ж.Мөнхбат гишүүний нэрийг дурдсандаа танаас уучлалт гуйж байна” гэж мэдэгдэв.

Мөн л тухайн өдөр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Л.Болд гишүүний эзэмшдэг “Богд” банк Хөгжлийн банкнаас 30.8 тэрбум төгрөгийг харилцах данс дээрээ шилжүүлж авсан гэдгийг би хэлсэн. Энэ мэдээлэл үнэн, худлаа юу гэдэг удахгүй тодорхой болно. Хэрвээ энэ мэдээлэл ташаа байсан бол энэ мэдээллийг хэлсэндээ танаас хүлцэл өчиж байна” гэж уучлал гуйв.

Хэзээнээсээ л УИХ-ын гишүүд нэгнээ хардаж, батлагдаж, нотлогдоогүй худал мэдээллээн нэгнээ гүтгээд сурчихсан. Үүнийг нь ч хууль хяналтын байгууллага шалгадаггүй “Дүлий дүмбэ оргиод” суучихдаг. Хамгийн гол нь “Хүн гүтгэх нь өөрөө хууль бус” гэж Зөрчлийн хуулийг баталж, бусдыг 2 саяас 20 сая төгрөгөөр торгож байж өөрсдөө “Уучлал” гуйгаад л өнгөрчихөж байгаа зөв үйлдэл үү. Энгийн иргэдээс илүү үг үйлдэл болгон дээрээ хуулийн хариуцлага үүрэх ёстой УИХ-ын гишүүд хуулийг гууль болгоод сууж л байг уу.

Амьралаас тасарч, ард түмнийг шулахад зориулагдсан хэмээгдээд буй зөрчлийн тухай хуулийн нэг зүйл ангийг авч үзэхэд л УИХ-ын гишүүд болон энгийн иргэдийн хуулийн өмнө хүлээх хариуцлага ийм зөрүүтэй байна. Энгийн иргэдийн хүлээж буй хариуцлага тодорохой. Өчиггүй өндөр мөнгөөр торгуулж, цагдан хоригдож байгаа,

Уг нь Үндсэн хуульд заасанчлан бүх хүн эрх тэгш, эрүүл саруул амьрах эрх маань хууль хэрэгжүүлэгч дээд байгууллагаасаа зөрчигдөөд эхэлчихсэн нь хэний буруу вэ. Энгийн иргэн, эрх мэдэлтнүүдэд хуулийн хариуцлага хэзээ тэгш үйлчлэх юм бол доо.

Erennews.mn


URL:

Сэтгэгдэл бичих