Д.ДОРЛИГЖАВ НАРЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ ЭСЭХИЙГ ӨНӨӨДӨР ШИЙДНЭ

5c35bac7afe18

АТГ-аас Хууль зүйн сайд асан, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг дүүгийн хамтаар цагдан хорьсон.

Тодруулбал, Д.Дорлигжав Ч.Бямбаа, Д.Баатар нарыг үргэлжлүүлэн хорих хүсэлтийг прокуророос Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд прокуророос ирүүлсэн юм. Шүүхээс тэдэнд холбогдох хэргийг өнөөдөр 15.30 цагт хэлэлцэхээр товлосон. Хурлаар батлан даалтад гаргах уу, үргэлжлүүлэн хорих уу гэдгийг шийдвэрлэнэ.

Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг дарамталж, дөрвөн сая ам.долларыг авсан гэх хэрэгт буруутган шалгагдах болсон юм. Ингэхдээ дээрх мөнгийг дүүгийнхээ дансаар дамжуулан авсан гэх мэдээллийг Т.Ганболд хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурдсан бөгөөд энэ мэдээлэлтэй холбогдуулан шалгаж эхэлсэн.


URL:

Сэтгэгдэл бичих