Сэтгүүлч Д.Майцэцэгт гомдсон УИХ-ын гишүүн Д.Муратын хэргийг хэрэгсэхгүй болголоо

5c387d89428956.00260464

УИХ-ын гишүүн Дакайн Мурат нь сэтгүүлч Д.Майцэцэгийг буруутган хууль шүүхийн байгууллагад хандаж гомдол гаргасан ч шүүх хурал хоёр удаа хойшилсон удаатай. Тэгвэл энэ хэргийг өнөөдөр буюу /2019.01.11/-д Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр хэлэлцээд УИХ-ын гишүүн Д.Муратын нэхэмжлэлтэй уг хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Д.Мурат нь сэтгүүлч Д.Майцэцэгийг нэр төр, хувийн нууцад халдсан гэх үндэслэлээр 2018 оны 09 дүгээр сарл  шүүхэд гомдол гаргаад байсан юм.

Уг шүүх хуралд шүүгдэгч Д.Майцэцэгийн өмгөөлөгчөөр Монголын хуульчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Г.Батбаяр, н.Дэлгэрмаа нар оролцсон байна.

unen.mn

URL:

Сэтгэгдэл бичих