Д.Дорлигжавын өмгөөлөгч цагдан хорих шийдвэрийг цуцлуулахаар гомдол гаргажээ
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 9-нд Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарт Нийслэлийн прокурорийн газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналтай хэргийг шүүн, хэлэлцээд дээрх нэр бүхий гурван хүнийг яллагдагчаар тус бүрийг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн. Тэгвэл Д.Дорлигжавын өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нар Д.Долигжавыг нэг сар цагдан хорьсон нь үндэслэлгүй хэмээн үзэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргажээ. Уг гомдлыг хэлэлцэх шүүх хурлыг 2019 оны нэгдүгээр 14-ний 15:00 цагт товлосныг шүүхийн эх сурвалж хэллээ.
arslan.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ийм новшийг омгоололоххос ичдэг байх хэрэгтэй. Монго бол цаг зуурын юм, эх орон чамд ганцхан