ДУБАЙН АЛТАН ЭЛС

dubai1Арабын Нэгдсэн Эмират Улсын долоон вант улсын нэг Дубай нь нэгэн үед дэлхийн хамгийн үржил шимгүй, хоосон, уйтгартай хотуудын нэг байв.

dubai-old Дубайн алтан элс

dubai-old1 Дубайн алтан элс

Гэвч сүүлийн жилүүдэд цагдаа нар нь Ламборжини унадаг, алтны хольцтой нэг халбага зайрмаг 800 долларын үнэд хүрсэн, тансаг, орчин үеийн хот болон хувирчээ.

GettyImages-167431627-e1466450648565-1024x577 Дубайн алтан элс

Энэхүү амжилтын түүх бол авлига болон зохион байгуулалттай гэмт хэрэг улам глобалчлагдаж буйтай нягт холбоотойг үгүйсгэх аргагүй юм.

Африкаас алт хууль бусаар тээвэрлэх, Ал кайда, ISIS бүлэглэлүүдийг санхүүжүүлэх, Энэтхэгийн Давод зэрэг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглүүдэд туслах зэргээр Дубайн нууц оффшор санхүүгийн систем нь бараг бүх л олон улсын авлигын ноцтой хэргүүдэд ямар нэг байдлаар оролцдог.

“Дубай хууль бус мөнгийг оруулахыг зөвшөөрдөггүй байсан бол одоогийнх шигээ өндөр хөгжилтэй болж чадахгүй байсан” гэж Афганистаны шударга байдлын төлөөх төрийн бус байгууллагын дарга Саед Икрам Афзали хэлж байна. Тус төрийн бус байгууллага нь Афганистанаас Дубай руу орж ирдэг асар их хэмжээний хууль бус мөнгөний урсгалыг тогтооход тусалсаар ирсэн юм.

Татварын шударга байдлын сүлжээ Дубайг дэлхийн хамгийн нууцлагдмал улсуудын 9 дүгээрт эрэмбэлсэн байдаг. Лондон, Сингапур хоёрын дунд дөнгөж 3 цаг хагас нисээд хүрэх боломжтой газар зүйн асар их ашигтай байрлалд оршдог нь Дубайг бизнесийн төв болоход нь нөлөөлсөн гэж хэлж болно.

Иймээс ч Дубай нь том хэмжээний, мөн хууль ёсны дагуу ажилладаг бизнесийн салбартай. Гэвч ил тод бус байдал, хөнгөн хуулийн зохицуулалтууд, улсад нь орж ирж буй хөрөнгийн эх үүсвэрийг үл хайхардаг хандлага нь Дубайг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд, терриристууд, дарангуйлагчид, авлига болон бусад гэмт хэргээс орлого олдог хүмүүсийн диваажин болгож хувиргажээ. Тэд мөнгөтэй бас засгийн газрыг эвгүй байдалд оруулахгүй л бол тэнд чөлөөтэй байж болно.

dubai-179546 Дубайн алтан элс

Үүний үр дүнд Дубай нь баячууд татвараас зайлсхийх, ял шийтгэлээс зугтах, мөнгө угаах, өөрийн улсын цагдаа, татварын байцаагч нараас хөрөнгөө нуух нэг цэгийн үйлчилгээ үзүүлэгч болсон байна.

Хотын хурдацтай өсөж буй үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь дэлхийн том хөрөнгө оруулагчдыг Дубайн олгодог нууцлагдмал орчинд, тансаг орон сууцнуудад хөрөнгө оруулах боломж олгодгоороо татдаг юм.

Dubai-cityscape-1024x682 Дубайн алтан элс

Үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдийн нэгтгэсэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл болон оршин суугчдын талаарх мэдээллийн санг C4ADS нэртэй ашгийн бус бүлэг авч, Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигыг мэдээлэх төсөл (OCCRP)-д өгсөн нь Дубайн нууцлагдмал байдлыг ашигладаг олон хүний нэрийг нийтэд зарласан билээ. Тус мэдээллийн санд 181 улсын 129,000 эзэмшигчтэй 54000 хаяг бүртгэгджээ. Мэдээж энэ жагсаалтад байгаа бүх хүнийг хууль бус үйлдэл хийсэн гэж үзэх боломжгүй ч улс төрчид болон зарим чинээлэг хүмүүсийн мэдээллийг зайлшгүй нягтлан шалгах нь зүйтэй юм.

romantic-restaurants-featured-654x308 Дубайн алтан элс

Түүнчлэн тус мэдээллийн санд ял, шийтгэл хүлээж байсан иргэд, зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүд болон олон улсад эрэн сурвалжлагдаж буй хүмүүс ч багтсан байна.

2013 оноос эхлэн дэлхийн саятнуудын нүүдлийг судалж буй Өмнөд Африкт төвтэй нэгэн судалгааны төвөөс Арабын Нэгдсэн Эмират Улсыг АНУ, Канад, Австрали улсуудын хамт дэлхийн баячуудыг хамгийн их татдаг улсуудын нэгээр нэрлэжээ.

1-2 Дубайн алтан элс

Дубайн ачаар Арабын Нэгдсэн Эмират Улс нь 2017 онд нийт 5000 саятныг хүлээн авсан нь нийт саятан хүн амынхаа хэмжээг бараг 6 хувиар өсгөсөн явдал юм.

tax Дубайн алтан элс

Эдгээр баян хүмүүст үзүүлдэг зарим үйлчилгээг дурдвал:

-Дубайн “алдарт” нууцлагдмал банкны системийг ашиглан мөнгө угаах;
-Мөнгөний эх үүсвэрийг тайлбарлалгүйгээр эсвэл хэдхэн асуултад хариулаад их хэмжээний бэлэн мөнгөөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдан авах;
-Хулгайлагдсан алт, үнэт эдлэлийг наймаалцах;
-Хавала зэрэг бэлэн мөнгөнд суурилсан гүйлгээний системүүдийг ашиглан хууль, эрх зүйн ямар нэгэн хяналтгүйгээр дэлхий даяар мөнгө шилжүүлэх;
-Хөнгөн зохицуулалтуудтай худалдааны чөлөөт бүсүүд нь тамхи болон бусад төрлийн бүтээгдэхүүнүүд хууль бусаар наймаалцдаг хүмүүст гааль, татварын мөнгө төлөхгүй байх боломж олгодог;
-Засгийн газар нь цөөхөн хуулийн зохицуулалтыг илүүд үзэж, бага хяналт тавьдаг.

jpgaPIyv0KKej Дубайн алтан элс

maxresdefault-1-1024x576 Дубайн алтан элс

Jumeirah_Islands_on_1_May_2007-1024x613 Дубайн алтан элс

a63c17f20db4a6cc482b90d23302a184 Дубайн алтан элс

dubai-visa-featured-image Дубайн алтан элс

1024px-Night_Dubai-1024x683 Дубайн алтан элс


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих