Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин барьж мөргөлдсөний улмаас 8 сартай хүүхдийг гэмтээжээ
Энэ долоо хоногийн зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл:
Тээврийн цагдаагийн алба нийт 1,131 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 849 дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэсэн байна.
Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 21 хүн гэмтэж бэртэн, орон нутагт 3 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэн ба 8 осол нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гарчээ.
14 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 25 нь мөргөлдсөн, 4 нь үл хөдлөх зүйл мөргөсөн байна.
Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд гудамж, замд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ 7 хоногт алба хаагчдаас 20 гаруй гэмт хэрэг, эрэн сурвалжилж байсан хүн, тээврийн хэрэгсэл 27-г илрүүлжээ.
Мөн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 119 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллав.
Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:
- Багануур дүүргийн нутаг асфальтан замд H.Verna accent маркийн автомашины жолооч нь явган зорчигч 42 настай, эмэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироосон.
- БЗД-ийн нутаг Дарь-Эхийн замд T.Brevis маркийн автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, H.Sonata-6 маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч 34 настай Ө, 8 сартай хүүхэд Б нарын 2 хүн гэмтсэн.
Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 14 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 30 хувиар, гэмтсэн хүн 46 хувиар, согтуугаар тээврийн хэрэгслийн жолоодсон зөрчил 12 хувиар тус тус буурчээ.
Эх сурвалж: ТЦА
URL: