О.Магнай: Ерөнхий сайд С.Батболд байдал бишдвэл зугатахаар Лондонд байшин авсан, том луйварчин
Өнөөдөр Иргэний хөдөлгөөнүүдийн удирдлагууд хэвлэлийн хурал хийв. Энэ хурлын зорилго нь Төрийн эрхэнд олигархиуд гарч ард түмнийг хуурч байгаа тухай байсан юм. Харин энэ үеэр О.Магнай гэх нөхөр нэгэн ноцтой мэдээллийг сэтгүүлчдэд өгөв. Тэр нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаа С.Батболдын нэр хүндэд шууд нөлөөлөхөөр байсныг энд онцлох хэрэгтэй. Тэрбээр хэлэхдээ “Яг үнэндээ Монгол Улсын засгийн газрын тэргүүнээр луйварчин ажиллаж байна. Луйварчин гэдгийг нь та бид мэддэг биз дээ. Тэр хүн мөнгө төлөөд луйварчин гэдгээ нууж байгаа шүү дээ.
Өнөөдөр Монгол төрийн эрхэнд монголын төлөө гэсэн сэтгэлгүй хэдэн луйварчин гарчихсан ажиллаж байна. Байдал бишдвэл гадагшаа гарахдаа хүртэл бэлдчихсэн байна. Ерөнхий сайд С.Батболд гэхэд л байдал бишдээд луйвар нь баригдаад эхлэвэл гадагшаа зугатахаар Лондонд үнэтэй хаус худалдаад авчихсан байна лээ. Би мэдэж байна. Тэр байшин нь тэгж ярих юм бол Мадонна, Гэй Рич нарын хамт амьдарч байсан байшингийн дэргэд байдаг энь үнэн юм шүү. Африкийн луйварчин удирдагчид л ард түмнээ цөлмөөд байдал бишдэхээр гадаадруу зугтахаар Лондонд байшин худалдаж авдаг юм.” хэмээсэн юм. Хэрэв энэ үнэн бол С.Батболд гэж ямар муухай санаатай, худлаа инээж, “хутга барьсан” хүн бэ. О.Магнай гэх нөхөр дээрх ярьсан зүйлээ батлана гэсэн үүднээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлалаа. Энд нэг зүйл хэлэхэд О.Магнай сэтгэл хөдлөлөөр дээрх зүйлийг хэлсэн бол хүн гүтгэсэн хэрэгтээ шийтгэл хүлээх учиртай. Эс бөгөөд Ерөнхий сайд С.Батболд луйварчин, монголчуудаасаа зугатахын тулд Лондонд байшин худалдаж авсан юм бол нэн даруй засгийн тэргүүний ажлаа өгч хариуцлагаа хүлээх ёстой.
URL: