Номхон далайг яагаад “номхон” гэж нэрлэдэг вэ?

43

Хамгийн анх энэхүү далайг бүгд “Агуу” далай хэмээн нэрлэдэг байжээ. Нэгэн удаа Португалийн иргэн Фернан Магеллан 1519 онд өөрийн багийнхны хамтаар Молукксын арлыг хайхаар аян замдаа гарсан байна. 1521 онд тэд Номхон далайг гаталж, Филиппинд иржээ. 4 сарын аялал хийх явцад тэдний замд нэг ч удаа зөөлөн ч далайн шуурга болоогүй учир ийнхүү “Номхон” хэмээн нэрлэх болсон байна. Магадгүй энэ багийнхан ихээхэн азтай байсан бололтой. Үнэн хэрэгтээ далайн шуурганы 75% нь Номхон далайд болдог бөгөөд түүний хурд нь 800 км/цаг хүрдэг гэнэ.

 


URL:

Сэтгэгдэл бичих