“UFC” групп оны шилдгийн шилдэг топ-10 аж ахуйн нэгжээр шалгарлаа

Монгол Улсын Засгийн Газар,  Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулдаг оны тэргүүлэх аж ахуйн нэгжийг тодруулах “ENTREPRENEUR-2011” шагнал гардуулах ёслолын ажиллагаа 15 дахь жилдээ уламжлал болгон зохион  байгуулагдлаа.

Үндэсний үйлдвэрлэгчдийн дундаас хэрэглэгчдийн эрх ашгийг дээдэлж, эрүүл аюулгүй бүтээгдэхүүнээр олон түмэндээ үйлчилж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх тал дээр онцгой анхааран ажиллаж, амжилт бүтээлээ үнэлүүлэн бусдыгаа манлайлсан UFC групп шилдгийн шилдэгээр тодорч, “ENTREPRENEUR -2011” наадмын TOP-10 аж ахуй нэгжээр 4 дэх жилдээ дахин шалгарлаа. Энэхүү шагналыг хүртэж байгаа нь  группын нийт ажилчдын хичээл зүтгэл байсныг “UFC” группийн ерөнхий захирал онцолж байна.

UFC Группын Ерөнхий Захирал О.Амартүвшин

Энэ жил бид хүлээгдэж буй үр дүнгээр нийт 7 тэрбум төгрөгийг татварт төлсөн. Баруун бүсийг бүрэн хангах өндөр хүчин чадалтай гурилын үйлдвэрийг ашиглалтанд оруулж хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий чацарганы үйлдвэрийг байгуулан 100 гаруй ажлын байрыг шинээр бий болгоод байна. Дээрх ажлын үзүүлэлтийг үнэлж энэхүү шагналыг олгож байна гэж үзэж байна. Бид 2012 онд баруун бүсийн хүнсний хангамжийг сайжруулах журмаар махны орчин үеийн үйлдвэр, газар тариалан мөн оффисын болон иргэний орон сууцны барилгын салбарт үйл ажиллагаагаа өргөн цар хүрээтэй өргөжүүлэхээр зорин ажиллаж байна.

Уг шалгаруулалтын үндсэн зорилго нь Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй бизнес эрхлэгчид, Аж Ахуйн Нэгжийн тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэх, хөхүүлэн дэмжиж олон нийтэд сурталчлан таниулахад чиглэгддэг.Тиймээс ч  UFC Групп өөрсдийн үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж  үйлдвэр үйлчилгээний газруудыг шинээр бий болгон улмаар ажлын байрыг нэмэгдүүлж байгаа байгууллага юм. Тус наадмын шилдгийн шилдэг TOP-10 аж ахуй нэгжээр шалгарсан UFC группынхаа хамт олонд баяр хүргэе.


URL:

Сэтгэгдэл бичих