Хэрвээ бурхан дуулдаг бол ийм л хоолойгоор дуулах байх
Түүнийг Динмухамед Канатулы Кудайберген гэдэг. Тэрээр 1994 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Казахстан улсын Актобе хотод мэндэлсэн. Гайхалтай хоолойгоороо дэлхий дахин алдаршиж, Димаш Кудайбергенов нэрээр олон сая шүтэн бишрэгчидтэй болоод байгаа.
Түүний эцэг Канат Кудибергенций Айтбаев, эх Светлана Айтбаева нар нь Казахстаны алдартай дуучид юм.
Димаш багаасаа л тайзан дээр дуулж, төгөлдөр хуур тоглож, өссөн. 2015 оноос ОХУ болон Казахстан улсад олонд танигдаж гайхалтай хоолойгоороо олны анхаарлыг татаж эхэлсэн. Улмаар Беларусийн Витебск хотын Славик Базарын Гран Прин шагналыг хүртсэнээр албан ёсоор дэлхийн хэмжээний алдартан буюу од болон гялалзаж эхэлсэн юм. Тэр жилдээ Казахстаны “жилийн шилдэг хүн” шагналыг хүртэж байв.
2017 оноос хятадын зах зээл нэвтэрч, олон алдартай дуучидтай өрсөлдөж, өөрийгөө дэлхий дахинд танилцуулсан юм. Мөн энэ ондоо Хятадын хамгийн алдартай дуучин гэх шагналыг хүртсэн байдаг. Түүнчлэн Хятадын хөгжмийн наадам /Грэммитэй адил гэж үздэг/-ыг шагналыг хүртэж байв.
Түүний дуулсан “SOS d’un terrien en détresse”, “Opera 2”, “Adagio” дуунууд youtube хуудсанд хандалт ихтэй байдаг.
Димаш 6 октаваар дуулдаг дэлхийн цөөн дуучдын нэг гэхээр түүнийг ямар гайхалтай хоолойтой вэ гэдгийг ойлгож байгаа байх. Ямар сайндаа л “бурхан хэрвээ дуулдаг бол ийм л хоолойгоор дуулах байх” хэмээн шүтэн бишрэгчид нь үнэлдэг байна. Димаш одоо Астана дуурийн улсын дуурь, балетын театрт ажиллаж байгаа. Мөн академийн дуурийн дууллын төрлөөр суралцаж, орчин үеийн хөгжимийн төрлөөр өөрийгөө хөгжүүлж, уран бүтээлээ хийсээр байна.
Энэ бол ердөө 10 минутын өмнөх зураг. Түүний фен зургийг нь дарж өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.
URL: