Йемен дэх хүчирхийлэл мэдэгдэхүйц буурсан гэж мэдэгджээ
НЬЮ-ЙОРК. /Риа Новости/. Стокгольм хотод өнгөрсөн 12 дугаар сард эрх баригчид, босогч хуситуудын хооронд болсон яриа хэлэлцээний дараа Йемен дэх хүчирхийллийн түвшин мэдэгдэхүйц буурчээ гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Йемений асуудал эрхэлсэн тусгай элч Мартин Гриффитс мэдэгджээ.
“Өнгөрсөн 12 дугаар сарын 18-нд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн гал зогсоох хэлэлцээрийг талууд тууштай баримталж байгааг мэдэгдэхэд таатай байна. Үүнээс хойш байлдааны ажиллагааны түвшин мэдэгдэхүйц буурсан” гэж тэрбээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр мэдэгдсэн байна.
НҮБ-ын ивээл дор босогч хуситууд болон Засгийн газрын төлөөлөгчдийг оролцуулсан яриа хэлэлцээ өнгөрсөн 12 дугаар сарын эхээр Шведийн нийслэл хотод болсон юм. Сөргөлдөгч талууд гал бүрэн зогсоож, Ходейда боомт хотоос цэргүүдийг гаргах, байлдааны ажиллагааг зогсоохоор тохиролцсон юм.
URL: