УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ганцаараа 37 тэрбумын ЖДҮ авсан гэнэ үү

a2613122020fb2dc4fb6d177c381c4ee4b895068ЖДҮ-гийн 950 сая дээр бөөн юм болж байхад УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ГАНЦААРАА бүр 37 ТЭРБУМЫН зээл авсан байна шүү дээ. Албан тушаалаа урвуулсан шинэ 10 баримт цахим хуудаснаа ил болжээ.

БАРИМТ 1: 2015 оны зургадугаар сарын 8-ны өдөр тэрбээр 108 тоот тушаал үйлдэн “Само” компанид хоёр тэрбум , “Он энд офф” компанид нэг тэрбум , “Гэтженероус” компанид 988 сая төгрөг, “Сити палас” компани нэг тэрбум 40 сая гээд нийтдээ 5.02 тэрбум төгрөгийг хөнгөлттэй нөхцөлөөр сангийн эргэн төлөлтөөс өгчээ.

БАРИМТ 2: 2015 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 170 тоот тушаалаар “Топ шилэн хийц” компанид 350 сая, “Замбага трейд” эмнэлгийн өргөтгөлд 350 сая, “Бумконстракшн”-д 430 сая төгрөгийг олгосон байна.

БАРИМТ 3: 32015 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр 183 дугаар тушаал гаргаж “ВИДҮ” компанид хоёр тэрбум төгрөгийг сангийн эргэн төлөлтийн мөнгөнөөс олгох шийдвэр гаргасан бөгөөд хүү болон зээлийн эргэн төлөлтийн хугацааг тусгаагүй.

БАРИМТ 4: 2016 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 61 тоот тушаалаар “Глобал аппарел лимитед” компанид хоёр тэрбумыг өгчээ.

БАРИМТ 5: 2016 оны дөрөвдүгээр сарын 15-нд нийт 40 төсөлд хоёр тэрбумыг сонгон шалгаруулалтгүйгээр мөн олгохоор шийдвэрлэж, үүнээс “Буян од” компанид 987 тэрбум төгрөгийг өгчээ.

БАРИМТ 6: 2016 оны тавдугаар сарын 4-ны өдөр “Ораметалл” компанид 1.3 тэрбум төгрөгийг олгожээ. Сонгуулиас болохоос ердөө нэг сарын өмнө гэсэн үг.

БАРИМТ 7: Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа 2016 оны зээлийн эргэн төлөлтөөс 17 тэрбум 799 сая төгрөгийн зээлийг санхүүжүүлсний дийлэнх нь Сэлэнгийн, тодруулбал өөрийнх нь тойргийнх нь иргэд байжээ.

БАРИМТ 8: “Тэгшхан” ХХК, “Эн жи Ди” ХХК ба М.Золзаяа /Шилдэг ширмэл ХХК/, “Левел Юнит” ХХК-иуд болон “Аж үйлдвэрийн цогцолбор” төрийн өмчийн оролцоотой хаалттай хариуцлагатай компани гэрээ байгуулснаас хойш зээлийн хүү төлсөн мэдээ байхгүй байна.

БАРИМТ 9: Аж үйлдвэрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн А/25 дугаар тушаалын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Аж үйлдвэрийн цогцолбор” төрийн өмчит хувьцаат компанитай байгуулж үүнээс хэдхэн хоногийн дараа тус компанид хүүгүй, барьцаагүй 1,800,000,000 төгрөгийн зээл олгон, үүнийгээ Говийн бүсэд барих газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын гүйцэтгэгчээр шалгарсан Унгарын Евройл компанийн ажлын хөлсөнд шилжүүлсэн нь гэрээг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ.

БАРИМТ 10: УИХ-ын сонгуулиас ердөө зургаахан хоногийн дараа буюу “Локал менежмент” ХХК-д 600.0 сая, иргэн Н.Гүрбаатарт 200 сая, “Ё-Эс-Би” ХХК-д 500сая нийт 1,3 тэрбум төгрөгийг олгосон бөгөөд дээрх компаниуд ямар нэгэн сонгон шалгаруулалтад хамрагдаагүй байна.

http://undesten.mn/80540.html


URL:

Нэр: зочин Огноо: 11 March 2019

АРАЙ Л ДЭНДҮҮ ДАВАРЧ БАЙНА. ЭНЭ НӨХӨР МОНГОЛ УЛСАД ЮУ ХИЙЖ БҮТЭЭСЭН ЮМ БОЛ. ШАЛГАДАГ ТӨР ЗАСАГ ГЭЖ БАЙНА УУ. ЭНЭ АРДЧИЛАЛ ГЭГЧЭЭ ЭРГЭЖ ХАРМААР ЮМ. 90 ОНД ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙЖ ХУЛГАЙЧУУДАД БАРИУЛСАН НЬ ҮНЭН ШҮҮ

Сэтгэгдэл бичих