ШИВЭЭГОВЬ СУМЫН ГАЗАР НУТГИЙН 30% БУЮУ 30,000 ГАРУЙ ГА ГАЗРЫГ “ЭЙКҮСОРА” ХХК АШИГЛАЛТЫН ЛИЦЕНЗ БОЛГОН АВЧЭЭ
Шивээговь сумын газар нутгийн 30% буюу 30,000 гаруй га газрыг 2015.12.31-ний өдөр Эйкүсора ХХК ашиглалтын лиценз болгон авсан байна. “Эйкүсора” ХХК-ийн эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд Шивээговь сумын төв бүхэлдээ буюу 2217 иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, 62 иргэний өвөлжөө, хаваржааны зориулалттай газар, 180 иргэний автограшийн зориулалттай газар, 131 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмших эрхийн гэрчилгээтэй газрууд, төрийн байгууллагын эзэмшил газрууд бүхэлдээ уул уурхайн ашиглалтын лицензтэй талбайд байна.
Иймд тус компаний ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар Шивээговь сумын ИТХ-ын хурлын зүгээс шат шатны байгууллага болоод холбогдох албан тушаалтнуудад хандаад байна.Хэрвээ иргэдийн өмчлөлийн газрыг ашиглалтын лицензээс гаргаж, чөлөөлөхгүй бол сум орон нутгийн удирдлагын зүгээс холбогдох шатны шүүхэд хандаж, иргэдийнхээ Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хамгаалах болно. Иймд сумын иргэд та бүхнийг бидний үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллахыг хүсэж байна.
Posted by Шивээговь Сум И.Т.Х on Wednesday, January 9, 2019
URL: