НЭГ ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛ ӨНӨӨ ХЭРДЭЭ МАНАЙ УЛСАД БАЙХГҮЙ

391

-
1 хүн зайлаад юу ч сайжирдаггүй болохыг Энхбаяраас харсан даа. Тэр муу нь харин ч өнөө Румыны Чаушеску гэдэг шиг өргүй болгож өгөөд салаавч гаргах замдаа орсон. Гэхдээ эгчийгээ гадаад руу зугтуулж мөрдөн байцаалтад саад учруулж байсан. Гэмгүй ариун ч хүн биш санагддаг.
-
Харин Энхбаяраас хойш өртэй болсон. 27 тэрбум доллар. ДНБ нь 11 орчим тэрбум доллар гээд байдаг.
-
Одоо бас өвчин нь сэдэрсэн. 1 хүнийг зайлуулчихвал гоё болох юм яриад байна. Тийм юм байхгүй.
-
ҮХ-ийг өөрчилвөл, сонгуулийн хуулийг бүрэн пропорционал системд оруулж, сонгуульд хүн хогнууд, шүлэгчид, бөхчүүд, дуучид, ЖДҮ-чид зэргийг жижигхэн жалга довноос сонгогддоггүй болговол энэ улс арай илүү дээр болно.
-
Одоо энэ зайлуулах гээд туг тахиад байгаа хүн болон өнөө муу Энхбаяр хоёрынх нь толгой доторх мэдлэг, төрийн хүнд байх цар хүрээг хэрэв хэмжих юм бол Ж, Х хоёроос төө илүү. Юу ч сайжрахгүй нь л үнэн.
-
2019-01-10

Badam Purev

URL:

Сэтгэгдэл бичих