Монголчуудын XX зуунд хийсэн хамгийн том хувьсгал бол үндэсний эрх чөлөөний хувьсгал
Өнөөдөр Монголын үндэсний эрх чөлөөний өдрийн 100 жилийн ой тохионо. Өдгөөгөөс бараг зуун жилийн тэртээх энэ өдөр бидний өвөг дээдэс Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин улсын ноёрхлыг эцэс болгож, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан, тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж байсан юм.
Дашрамд өгүүлэхэд 2007 онд УИХ энэ өдрийг Үндэсний эрх чөлөөний өдөр болгон зарлан тунхагласан билээ. Өөрөөр хэлбэл монголчууд 1911 оны 12 дугаар сарын 11-нд тусгаар тогтнолоо зарлаж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өдөр.
Тэр ч утгаараа түүхчид энэ өдрийг монголчуудын 20 зуунд хийсэн хамгийн том хувьсгал хэмээн тэмдэглэдэг биз. Хэдийгээр коммунист нийгмийн үед энэ өдрийг төдийлөн ойшоодоггүй байсан ч нэгэн цагт хамгийн нандин зүйлээсээ хагацаж, харийн эрхшээлд байсан хар өдрүүдээс салсан түүхэн өдөр гэдгийг мартаж болохгүй.
Тиймдээ ч Монгол хүн бүрийн мартах учиргүй өдөрт 12 аар сарын 29-н зүй ёсоор бгтана. Угаас аливаа улс, олон улсад хүлээн зөвшөөрөгдөж олон улсын хамтийн нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болж чадсан л бол анх түрүүн хүлээн зөвшөөрөгдсөн тэр огноогоор хүлээн зөвшөөрөгдөх бүрэн эрхтэй байдаг.
Жишээ татахад, Албани улс1912 онд Османы эзэнт гүрнээс салж тусгаар тогтнолоо тунхагласан ч олон улсын хамтын нийгэмлэг Брюселийн гэрээний дараа буюу 1920 он хүртэл тус улс тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй. Энэ бол факт. Гэхдээ л албаничууд тусгаар тогтнолоо 1912 оноос эхлэн тооцдог.
Хэдийгээр тухайн үед улс хүлээн зөвшөөрдөггүй байсан ч өдгөө тэднийг 1912 онд тусгаар тогтносон гэдгийг хэн ч үгүйсгэдэггүй. Бидний сайн мэдэх АНУ-ын хувьд бид тус улсыг 1776 оны долоодугаар сарын дөрвөнд туcraap тогтносон гэж мэддэг. Гэтэл 1783 онд Их Британитай энхийн гэрээ байгуулах хүртлээ АНУ олон улсын субъект байгаагүй юм.
Тиймээс монголчууд бид 1911 оны 12 дугаар сарын 29-нд тусгаар тогтносон хэмээн тусгаар тогтнолын баяраа дотооддоо тэмдэглэхээс гадна дэлхийд зарлан тунхаглаж хүлээн үүрэгтэй. Үүрэгтэй хэмээсний учир өвгөдийн тэмцлийг өнөөгийн үр сад бид үргэлжлүүлэн үр шимийг нь хүртэж, басхүү тэдний , бахархам гавьяаг дэлхийн сонорт хүргэх ёстой байгаа юм.
Түүхийн хуудас сөхөхөд л таван настайдаа Богдоор өргөмжлөгдөн Монголд ирж байсан Жавзундамба хутагт 42 настайдаа яг энэ өдөр хаан ширээнд заларчээ. Түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл өгч, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн үйл явдал яг 100 жилийн тэртээ болж байсан юм. Тэрчлэн тухайн үед Богдыг өргөмжлөх ёслолд гар бие оролцсон лам нарыг хөхүүлэн шагнасан байдаг.
Тэр ч утгаараа 1911 онтой Монголын түүх салшгүй холбоотой байдаг. Бодоод үз л дээ, Богдыг өргөмжлөхөд бий болсон тусгаар улсын төрийн далбаан дээрх соёмбо өнөөдөр ч яг тэр хэлбэрээрээ ашиглагдаж байна. Аль ч өнцөгөөс нь харсан энэ өдөр бидний хувьд жинхэнэ утгаараа эрх чөлөөний, үнэ цэнийг мэдрүүлсэн өдөр.
Дашрамд таван настайдаа Богдоор өргөмжлөгдсөн тэрбээр хэдийгээр Түвд үндэстэн байсан ч бүх насаараа Монголын төлөө зүтгэсэн түүхэн гавьяатан. Тэр хэзээ ч Түвд рүүгээ буцаагүйгээр барахгүй Манжийн хаанд бөхийж үзээгүй нэгэн гэдгийг түүхийн шарласан хуудаснаас олж мэдэж болно.
Соц нийгмийн үед төдийлөн анзааралгүй орхигхдог байсан эл түүхт өдөр Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхол эцэс болон Монгол төрийг байгуулж, монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан. 1911 оны Үндэсний чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал.
Үнэндээ энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс нь билээ.
Нэгэнтээ түүхч Л.Жамсран, Жавзундамба хутагт 1911 оны 11 дүгээр сарын 28-нд буулгасан “Одоо монгол овогтон бүгдээр нийлж улс болон тогтнож шашнаа мандуулан бусдын эрх мэдэлд дарлагдах зовлон зүдүүрийг үзэхгүй болох цаг болсон” гэсэн лүндэнг задлан шинжлээд Монголын ноёд, лам нар Хятадад хөрөнгөтний хувьсгал өрнөсөн үед “Монгол овогтон бүгдээр нийлж өөртөө улс болон тоггнож шашнаа мандуулах” гэдэг шинэ уриа томъёолон гаргасан нь монголчуудын Манж-Хятадын ноёрхлын эсрэг тэмцэл шинэ шатанд дэвшиж, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн болон төлөвшсөнийг харуулж байна хэмээсэн нь буй.
Харин мөнхийн гэх тодотголтой хоёр их хөрш маань энэхүү үйл явдалдхэрхэн хандсан нь туйлын сонин. Түүхийн хуудас сөхвөөс Чин улсын суурин дээр тогтсон Хятадын Дундад иргэн улсын эрх баригчид /Чжунхуа Миньго/ Жавзундамба хутагт тэргүүтэй хэсэг Монгол ноёд, дээд лам нар хаант Оросын арга мэх, явууллагад автагдаж хийсэн “урвалт” гэж үзэж байсан байгаа юм. Харин хаант Орос улсын засгийн газар монголчуудыг тусгаар тогтнох чадавхгүй гэж үзэж байсан тул “автономийн төлөө хөдөлгөөн”, “автономит засгийн газар” гэж нэрлэх болсон гэдэг.
Түүгээр ч барахгүй Дундад иргэн улсын /ДИУ/ Ерөнхийлөгч Юань Шикай Жавзундамба хутагтын нэр дээр 1912 оны гурав’ дугаар сарын 16-нд цахилгаан утас илгээж монголчууд дансаараа улс болон тогтнож чадахгүй, зөвхөн хятадын харьяанд байвал хөгжиж чадна гэж ятгахыг оролдов. Юань Шикай утсандаа”…
Монгол газар хэдүй уудам боловч хүний тоо даанч цөөн, олон Монголыг нийлүүлэн бодвоос дотоод газрын нэгэн жижиг мужийн тоонд хараахан үл хүрэхийн дээр монголчуудын аж ахуй ядуу зүдүү эд агуурсын орлого маш бага.” гээд цааш нь “Олон монголчууд хятад лугаа зах нийлэн сууж харилцан түшилцвээс улс төрд тустай бөгөөд нийлэлцвээс хоёр этгээдэд ашиг буй, салалцваас хоёр этгээдэд хохирол буй.
Эрхэм ламын оюун билиг нэвтэрхий тул эрхгүй зовлон буяныг хянан ялгаж чадна” гэх зэргээр ятгажээ. Гэтэл Жавзундамба хутагт гуравдугаар сарын 25-нд Юань Шикайд хариу утас явуулж, “Гадаад Монгол энэ удаа журмыг үүсгэсэн нь язгуураас үндсээ баталж, шашнаа баталж харьяат газар орноо бүрэн бүтэн болгохын санаа болой. Ер нь өөр горилох зүйл бүхий нь бус, мөн ч гажуу үгст баширлагдсан явдал бус, үнэхээрийн харгис засагт зовж зүдэрсний учир болой” гэж монголчууд угаасаа өөрийн гэсэн төр ёс, шашин шүтлэгтэй бөгөөд бусдын хатгалгаар хөдлөөгүй, газар нутгаа бүрэн бүтэн болгож, тусгаар улс болох гэснийг нотолсон хэрэг.
Японы зүгээс ч Монголд өрнөж байсан үйл явдлыг анхааралтай ажиглаж байсан байдаг юм. Манжийн амбан Сандог Дээд үүдээр дайрч өнгөрөх үед Японы цэргийн хошууч Изомэ 1911 оны 12 дугаар сарын 19-нд түүнтэй уулзаж ярилцан Хүрээнд болсон явдлыг яриулж авчээ. Тэрээр Сандогийн ярианд түшиглэн бэлтгэсэн мэдээндээ: “…
Монголын тусгаар тогтнол гэгчийг тунхагласан нь Оросын урьдаас төлөвлөсөн ажил явуулга гэдэг нь тодорхой, Ханддорж Чин вантай хуйвалдан Жавзундамба хутагтын нэр сүрийг ашигласан зүйл гэдэг нь тов тодорхой. Сайн ноён, Засагт ханыхны цаашдын байдал тодорхойгүй, Жавзундамба хутагтын нэр сүр тусгаар тогтнолоо удаан хадгалж чадах эсэх нь туйлын эргэлзээтэй” гэж бичиж байсан байгаа юм.
Дашрамд сонирхуулахад шинэ тулгар Монгол Улс тусгаар тогтнолоо бусад их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх гэсэн хэд хэдэн алхмыг 1910-аад оны эхний хагаст хийсэн байдаг юм. Олноо өргөгдсөний хоёрдугаар оны намрын сүүл сарын 20-н буюу 1912 оны 10 дугаар сарын 29-нд Гадаад хэргийн яамнаас “харилцан гэрээ байгуулан худалдаа нэвтрүүлж улсын найрамдаыг зузаатгамуу” гэсэн санап бүхий ноот бичгийг үйлдэж Франц, Англи, Герман, АНУ, Бельги, Япон, Дани, Голланд болон Австри зэрэг есөн улсын элчинд илгээсэн ч нэг нь ч хариу ирүүлээгүй байдаг. Харин Их Британий хувьд 1907 онд Оростой байгуулсан гэрээний дагуу Монголыг Оросын, Төвдийг Британий нөлөөний бүс гэдгийг дор дороо хүлээн зөвшөөрсөн учир Монгол орон тэдний улс төрийн ашиг сонирхлын гадуур байсан гэж үзэх үндэстэй.
1914 оны тавдугаар сард Хүрээний Засгийн газар өөрийгөө Их гүрнүүдээр хулээн зөвшөөрүүлэх гэж Бээжинд суугаа Британи зэрэг таван орны элчинд дипломат болон эдийн засгийн харилцаа тогтоох санал тавьж байжээ.
Бээжинд суугаа Британийн элчин Монголын ГЯЯ-ны бичгийг хүлээж аваад “Худалдаа, аж үйлдвэрийн яамны төлөөлөгчийг Хүрээнд томилон очуулах хүсэлтийг Засгийн газартаа тавив” гэж Хятадын тэр үеийн сонинд бичиж байж. Франц, Оросын холбоотон орны хувьд Монголын асуудлаар Оросын байр суурийг дэмжих байр суурь баримталсан аж.
Парист сууж байсан Оросын Элчин сайд Извольский 1911 оны 11 дүгээр сард Францын ГЯЯ-ны сайдад хандан “Монгол, Манжуур болон Хятадын Туркестан дахь Оросын сонирхолд Хятадын засгийн газар аливаа нэгэн саад хийх гэсэн оролдлогод Франц ямар нэг дэмжлэг үзүүлэхгүй гэдэгт итгэж болох уу” гэсэн асуулга тавьжээ.
Францын ГЯЯ-ны сайд де Сельве 1912 оны эхээр Умард Манжуур ба Монгол, Хятадын Туркестан дахь хаант Оросын эрх ашиг, сошрхлыг баталгаажуулахад дэмжлэг үзүүлэхээ албан ёсоор мэдэгдэж “энэ талаар бидний тогтмол явуулж ирсэн бодлого ирээдүйд манай холбоотны сонирхож буй энэ нутагт бидний явуулах боддогын тод илэрхийлэл юм” гэсэн хариу өгчээ.
Харин Германы ГЯЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Гадаад Монгол тусгаар тогтнолоо тунхагласны дараа 1912 оны нэгдүгээр сард Берлинд суугаа Францын Элчин сайдыг урьж уулзан Монголд болж буй үйл явдлуудын шинж чанарын тухай асууж лавлахын хамт “Бид Хятадыг бүрэн бүтэн байлгах, тэгээд Европын худалдаа арилжаанд нээлттэй болгохыг хүсдэг.
Тиймээс янз бүрийн байдлаар Хятадыг хуваах гэсэн аливаа оролдпогыг эсэргүүцдэг” гэж хэлсэн байдаг. Германы ГЯЯ 1912 оны Орос-Монголын гэрээ, түүний хавсралтын тухай мэдээ аваад Бээжинд сууж байсан Элчин сайддаа үүрэг өгч Оростой байгуулсан гэрээг эсэргүүцэхийг Хятадын Засгийн газарт ятгахын хамт бусад гадаад оронтой Монголыг мөн адил нээлттэй худалдаа хийлгэхийг Бээжинд шаардахыг даалгажээ.
Харбинд сууж байсан Японы ерөнхий консулын газарт хүргуүлсэн Монголын Засгийн газрын ноот бичгийн хятад эх эдүгээ хүртэл Японы ГЯЯ-ны архивт хадгалагдаж байгааг Япон туухч Наками анх олж хэвлүүлсэн билээ. Тэр үед Харбинд сууж байсан Японы ерөнхий консул Хондагаас ГЯЯ-ны сайд Учидад 1912оны 12 дугаар сарын 13-нд илгээсэн цахилгаанаас уг ноот бичиг хэрхэн Японы талд хүрснийг тодруулж болно.
Хонда уг ноотын монгол болон хятад хоёр эхийг 1912 оны 12 дугаар сарын 13-нд хүлээн авч тэр өдөртөө хятад эхийг дагалдах бичгийн хамт Токиод илгээсэн байна. Хондагийн дагалдах бичигт өгүүлснээр уг ноотыг авчирсан элч Монгол хүний ярианаас уламжилбал тэрбээр Хүрээнээс морин өртөөгөөр гарч найм хоног яван Хайлаарт хүрч тэндээс галт тэргэнд суун Харбинд иржээ.
Тэрбээр Японы консулаас гадна бусад орны консулын газарт мөн ижил агуулгатай бичгийг авчирсныг Хонда мэдээд түүнээс ойр цагийн Хүрээний байдаыг сонирхон асууваас Монгол элч хятад хэлээр огт нэвтрэлцэхгүй, харин орос хэлээр ойр зуурын зүйл ойлголцох төдий байсныг дагалдах бичигт тэмдэглэжээ.
1912 оны өвлийн дунд сард Гадаад яамны сайд Ханддорж нарын төлөөлөгчдийг Петербургт оруулсан нь шинэ тулгар Монгол Улсын Засгийн газраас гадаад ертөнцтэй харилцаа тогтоох талаар хийсэн томоохон алхам болсон юм. Хаант Оросын эрх баригчидтай уулзаж амин чухал хэдэн асуудлаар хэлэлцээ хийхээс гадна Петербург дахь гадаадын хэд хэдэн улсын элчин сайдтай учран хэлхээ холбоо тоггоох, улмаар Англи, Франц зэрэг орнуудад очиж найрамдлын гэрээ байгуулах зорилгыг Ханддорж Чин ванд давхар даалгасан байна.
Петербург дэх гадаад орны Элчин сайдын яамд Монгол Улсын төрийн элч нарын анхны айлчлалыг ихэд анхааран ажиглаж байсныг архивын баримт сэлт харуулдаг. Тухайлбал, Петербург дэх Японы ЭСЯ-ны түр хамаарагч Тамура Токио дахь ГЯЯ-ндаа Монголын төлөөлөгчдийн айлчлалын талаар дор хаяж гурван дэлгэрэнгүй мэдээг хүргүүлжээ.
Эхнийх буюу 1913 оны нэгдүгээр сарын 25-наар дугаарласан мэдээнд Монгол Улсын төлөөлөгчдийн айлчлалын зорилго, Оросын эрх баригчидтай уулзах хөтөлбөр, Царское селод очиж Оросын Николай хоёрдугаар хаанд бараалхсаныг танилцуулав.
Дараагийн 1913 оны хоёрдугаар сарын 10-ны мэдээнд Монголын төлөөлөгчид Оросын ГЯЯ-ны сайд Сазоновтай уулзаж Монголд зэр зэвсэг, зээл санхүүгийн туслалцаа үзүүлэх асууддаар хэлэлцээ хийснийг дурджээ. 1913 оны хоёрдугаар сарын 15-нд илгээсэн мэдээнд Чин ван Ханддоржийн Оросын “Новое время” сонинд өгсөн ярилцлагын агуулгыг сийрүүлэхийн хамт Хандцорж Японы Элчин сайдтай уулзах хүсэлт тавьсныг өгүүлсэн байна.
Уг мэдээнд Чин ван Ханддорж Петербургт суугаа Англи, Франц, Герман зэрэг орны ЭСЯ, түүний дотор Японы ЭСЯ-нд хэлмэрчээ илгээж төлөөлөгчдийн тэргүүн, дэд тэргүүний нэр усыг айлтган өдөр цагийг товлож Элчин сайдтай албан ёсоор уулзах хусэлт тавьсныг дурдаад, Японы Элчин сайдыг түр хамаарагч бусад орны ЭСЯ-ны жишгийг харж Монголын төлөөлөгчидтэй уулзахаас татгалзсанаа бичсэн байдаг билээ.
Эцэст нь өгүүлэхэд он солигдох өдөр ойртох тусам хүмүүсийн санаа бодол шинэ оныг хэрхэн угтах вэ гэдэг дээр төвлөрөхөөс эцэг өвгөдийн тэмцлээрээ олсон тусгаар тогтнолын өдөрт тэгтлээ их ач холбогдол өгөөд байдаггүй. Тийм учраас Монгол хүнд энэ өдрийн ач тусыг мэдрүүлж үндэсний ухамсрыг ойлгуулах нь зүйтэй билээ. Эргэн сануулахад тэртээх 100 жийлийн өмнөх тэр өдөр өнөөгийн бидний оршин тогтнолын оршил, эхлэл байсан гэдгийг бүү март.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: