Д.Батхуягийг ажлаас нь чөлөөлөв
Өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар нэр бүхий хүмүүсийг өөрсдийнх нь хүсэлтийг үндэслэн Авто тээврийн газрын дарга Б.Цэнгэл, Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар, Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газрын дэд дарга А.Мөнхбат, Гаалийн ерөнхий газрын дэд дарга А.Мурат нарыг 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөллөө. Мөн өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
URL: