Гэмтсэн зорчигчдыг газраар тээвэрлэж, ГССҮТ-д авчран эмчилж байна
Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд зорчигч тээвэрлэж байсан 99-88 УНЗ улсын дугаартай том оврын автобус Замын-Үүд рүү орох төв хаалгыг мөргөсөн ноцтой осол өчигдөр үүрээр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Ослын улмаас хоёр жолооч нь амь насаа алдаж, 35 хүн гэмтэж бэртсэн байна. Хүнд бэртсэн хүмүүсийг өчигдөр нисдэг тэрэг явуулж авчрахаар холбогдох газрууд ярилцсан ч явуулаагүй байна. Харин нэлээд хүнд бэртэлтэй зорчигчдыг өчигдөр орой газраар тээвэрлэж, ГССҮТ-д авчирчээ.
Дээрх осолдсон автобус нь “Дэлгэрэх хүнс” ХХК-ны автобус бөгөөд Сар шинийн баяр болохтой холбоотой нэмэлтээр зорчигч тээвэрлэж байх үедээ дээрх ослыг гаргажээ. Ослыг шалтгааныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд одоогоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа аж.
URL: