Замын-Үүдэд болсон осолд хэн хариуцлага хүлээх вэ?

49439915_2349959468558618_8803282110266736640_nӨнгөрөгч даваа гарагийн өглөө Замын-Үүд сумын нутагт тендэрийн автобус осолдсон хэрэг гарсан. Тэгвэл тус автобусанд зорчиж яваад бэртэж гэмтсэн 37 хүнийг өнөөдөр Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр ГССҮТ-д авчирсан. Харин хүнд гамтэлтэй гурван иргэнийг нисдэг тэргээр нийслэл хотод авч ирэх гэнэ.

Тэгвэл ГССҮТ-д ирсэн 37 хүн хүнд, хөнгөн гэмтэлтэй байгаа ба ихэнх хүний дух болоод хамар нь гэмтсэн, цөмөрсөн байдалтай байгаа юм байна.

Хохирсон иргэдийн хэлж байгаагаар “урд талын суудлынхаа бариулыг мөргөж бэртсэн, мөн тус автобус туслах жолоочгүй явж байсан” гэжээ.

Олон цаг, ихэвчлэн шөнөөр явдаг холын тээвэр, мөн олон хүний буюу 45 суудалтай тов оврын автобус туслах жолоочгүй байсан нь хаа хаанаа ажлын хариуцлага алдсан үйлдэл юм.

Түүнчлэн зорчигчид суудлын бүс зүүж, аюулгүй байдлаа бүрэн хангаж зорчоогүйгээс ийм олон хүн бэртэж гэмтсэн байж болзошгүй.

Нөгөө талаас Авто тээврийн үндэсний төвийн хариуцлагагүй байдал мөн хамаатай. Иргэд даатгалтай, бүртгэлтэй тээврийн хэрэгслээр хот хооронд зорчиж яваад ийм осолд орсон нь хариуцлага хүлээх эзэн нь тодорхой мэт. Гэвч энэ мэт хариуцлагагүй байдлаа нас барсан жолоочид үүрүүлээд ажлаа мэддэггүй томчууд нь хэргээс мутраад үлдэх вий гэсэн болгоомжлол, хардлага байгааг нуух юун.

Эх сурвалж:Fact.mn

Нийтэлсэн:М.Март


URL:

Сэтгэгдэл бичих