АНУ, Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтыг удахгүй товлоно
Тус хоёр улсын дээд хэмжээний хоёр дахь уулзалтыг удахгүй товлоно, уулзалтыг зохион байгуулах газрыг яг одоо зөвшилцөж байгаа хэмээн Цагаан ордны тэргүүн ням гаригт мэдэгдлээ. Ерөнхийлөгч Дональд Трамп “Хоёр улсын албаныхан олон зүйл дээр санал нэгдсэн. Бид маш сайн харилцан ойлголцож байгаа” гэсэн ч Хойд Солонгосын эсрэг хэрэгжиж буй олон төрлийн хоригийг одоохондоо хэвээр байлгана гэжээ.
Эх сурвалжууд Швейцарь улсыг хоёр орны төрийн тэргүүн нарын уулзах хамгийн өндөр магадлалтай, хамгийн аюулгүй газар хэмээн таамаглаж байна. Дональд Трамп, Ким Жон Ун нар өнгөрөгч зургадугаар сард Сингапур улсад анх удаа уулзсан билээ. Олон улс, тэр дундаа ОХУ, БНХАУ зэрэг орнууд Америк, Хойд Солонгосын харилцааг сайжруулах нь Солонгосын хойгт энхтайвныг тогтооход нэн чухал гэж үздэг юм.
URL: