БАГШ ОЮУТНУУД СЭРТҮГЭЙ

353

Оюутан гэдэг оюунтан буюу ухаантан болж яваа гэсэн санаа. Ухаантан хүнд цагт манлайлагч болох нигууртай. Тэгвэл ухаантныг төрүүлэгч нь буюу нийгмийн залуурч нь бол багш. Багш нар одоо манлайлж нийгмээ сэнхрүүлж, сэрээж, чиглүүлмээр санагддаг.
Багш нар оюутнуудтайгаа улстөрд дуу хоолойгоо өргөж манлайлвал маш том хүч болно. Хэрэв та бүхэн нийгэмд дуу хоолойгоо өргөвөл Монголын нийгэм эрүүлжихэд маш их хэрэгтэй байна. Монгол хүн бүр ямар ч амьжиргаатай байсан хүүхдээ боловсролтой болгох гэж зорьдог. Тэгвэл оюутан та бүхний эцэг эх, ах дүү нарын чинь та нарын төлөө ажиллаж амьдрах нөхцөл маш хүнд болсныг анхаарах цаг болсон шүү.
Мөн гадны захиалгаар мөхөж яваа боловсролын бодлогоо аврах цаг болсон. Арай дэндлээ.

Та бүхний сурч мэдснээр биш…,
…хэний хамаатан, хэний нутаг нуга, аль намын гишүүн гэх мэтээр хамааруулан төрийн албанд ажиллуулдаг болоод хичнээн ч удав.


URL:

Сэтгэгдэл бичих