Ц.Шинэбаяр delete-лэгджээ
УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр сураг алдарчээ. Нэг жилийн дотор хоёр ч “төрийн” нүүр үзсэн тэрбээр Хамуг Монголын хөдөлмөрийн намыг шинээр байгуулж, Э.Молор-Эрдэнээр залгамжлуулаад сураггүй болов. Н.Энхбаярыг дагаж, шударга үнэний талд зогсоно хэмээн ууган улс төрийн хүчнээс өөрийн хүсэлтээр нэрээ татаж, МАХН гэх малгайг авахад голлох үүрэг гүйцэтгэсэн.
Харамсалтай нь, шинэ хүн болсон хэмээн өөрийгөө тунхаглаж байсан Намбарын хүүгийн хавирганд хэдэн cap наалдахдаа түүний үнэн төрхийг харж, сэтгэлээр унасандаа эмнэлэгт хүртэл хэвтсэн билээ. Баг зүүсэн эксээс салах гэж буйгаа хэвлэлийн хуудсаар дамжуулж, шинэ нам байгуулахаар сэтгэл шулуудсан.
Түүнийгээ ч ажил хэрэг болгож, Монгол Улсад анх удаа Цэцтэй нам байгуулав. Гэтэл удалгүй хилийн дээс алхсан хэмээн саарал ордонд бараа сураг тасрах нь тэр. Албан ажлаар яваагүй нь тодорхой гэнэ. Гэхдээ түүний хилийн дээс алхсан шалтгааныг мэдэх хүн олдсонгүй. Гагцхүү улс төрийн хүрээнийхэн “Улс төрийн карьер нь дууссан болохоор харийн оронд орогнож байгаа ирэхээр шийдвэрлэсэн” хэмээн тохоорхонгүй шивнэлдэнэ.
Д.Нинж
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: