ХОТЫН ДАРГА АСАН Э.БАТ-ҮҮЛД ХОЛБОГДОХ ХЭРЭГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ИРЖЭЭ

c56e588fa7f242aed6d1f34bd8abacd7Нийслэлийн Прокурорын газраас төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон болон олны анхаарал татсан хэргүүдийг шуурхай шалгаж, шийдвэрлэх талаар АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг байгуулан холбогдох хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Үүний нэг нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гэрэлт-Од, “Гэр хорооллын хөгжлийн газар”-ын даргаар ажиллаж байсан Ш.Ганхуяг, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын дэд захирлаар ажиллаж байсан Д.Оюунжаргал нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргасан. Тэгвэл Э.Бат-Үүл нарт холбогдох хэрэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирсэн бөгөөд шүүх хурлын товыг тун удахгүй тогтооно гэлээ.
24tsag.mn

URL:

Сэтгэгдэл бичих