Эрик Чунинг АНУ-ын Батлан хамгаалах яамны тамгын газрын тэргүүн болжээ

 5c355edaa63f7Эрик Чунинг АНУ-ын Батлан хамгаалах яамны тамгын газрын шинэ тэргүүнээр томилогджээ. Энэ тухай тус яамны цахим хуудаст мэдээлсэн байна.

“Эрик Чунинг нь Батлан хамгаалахын сайдын аж үйлдвэрийн бодлогын асуудал эрхэлсэн туслахын албан тушаалыг 2017 оны 10 дугаар сараас эхлэн хашиж байсан юм” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.

АНУ-ын Батлан хамгаалахын яамны тамгын газрын албан тушаалыг өмнө нь Кевин Суини хашиж байсан бөгөөд тэрбээр энэ сарын 5-нд албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн байна. Батлан хамгаалахын сайдын үүргийг одоогоор Патрик Шанахан гүйцэтгэж байгаа юм. Өмнө нь АНУ-ын Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг эрхэлж байсан Жеймс Мэттис Ерөнхийлөгч Дональд Трамптай санал зөрөлдөөнтэй байгаагийн улмаас албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн.

montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих