Эр хүн зоригтой бол чоно “нойтогноно”… Их аварга Д.Дагвадоржийн өнцгүүд

Өнцөг №1: Зууны манлай зааны отгон банди… Сумочин болно гэж хэн саналаа.
Өнцөг №2: Соц нийгмийн сүүлчийн бүтээгдэхүүн… Хөрш эмээгийн картын бараанд оочерлож, анхны ялалтаа эзэгнэж явжээ.
Өнцөг №3: Гурилтай шөл идэж өссөн… Өөр хоолны жор байхгүй байсан үе.
Өнцөг №4: Бага балчраасаа атаманаар дагнасан… Шартай байсныг сагсчин Шараваа гэрчилнэ.
Өнцөг №5: Ах нартаа тоосоо гөвүүлж, аавынхаа тэлээний амтыг их үзсэн гэдэг… Ээжээрээ сураар ороолгуулж кайф авдаг.
Өнцөг №6: Арлын Японыг 16-тай зорьж, сумо гэдэг ертөнцөд нэвтрэв… Хувь заяаны эргүүлэг.

Өнцөг №7: Арван жилээ хамгийн хатуу жаягтай сургуульд дүүргэв… Бас ч хоосонгүй толгой.
Өнцөг №8: Өөрийгөө дандаа хүнээс дутуу гэж голдог… Заазуурыг байнга ирлэж байх хэрэгтэй.
Өнцөг №9: Сүрдмээр төрхтэй ч яльгүй юманд уярчихдаг… Уйлахад том жижгийн ялгаа юу байна.
Өнцөг №10: Анх комүсүби цол авснаа мэдээд орон дээрээ үсэрч байж… Тэгэхэд нэг их юм үзээгүй байсан.
Өнцөг №11: “Монгол башё”-г зохион байгуулж, сумочдыг амьдаар нь харуулсан…  Харин өөрөө хөхөрсөн нүдтэй байсан шүү.
Өнцөг №12: Сумоч ид үедээ үсээ рокер засалтаар зассан зураг дэлгэгдсэн… Сумогийн “өмч”-өөр дураараа оролдож болдоггүй.
Өнцөг №13: Яг үнэндээ дотны “найз” нь тэрхүү зургийг тараасан… Япон бол япон ш дээ.

Өнцөг №14: Сумогийн түүхэн дэх хоёр башёгоор торгуулсан ганц ёкозуна… Хөлбөмбөгөөс болж байхгүй юу.
Өнцөг №15: Хөлбөмбөгийн од Накататай бөмбөг өшиглөж буй дүрс бас цацагдчихсан юм… Бас л япон “найз” гай тарив.
Өнцөг №16: Шийтгүүлж “шок”-роод арай гэж эх орондоо ирэхэд… Хотын цэвэрлэх байгууламжийн үнэр тансаг гэж яана аа.
Өнцөг №17: Онгоцны буудлын төмөр саравчинд хуушуур идээд зогсож байсан үе бий… Хамгийн амттай хооллосон агшин.
Өнцөг №18: Сумогийн холбооныхон давах тоогоор хараа хяналтаа чангалдаг байсан… Харамсалтай нь Их аварга үе үе паакталдаг байлаа.
Өнцөг №19: Японы эзэн хааны цомыг 25 удаа авсан түүх үлдээв… Их эзэн хаан биечлэн хүндэтгэл үзүүлж байсан.
Өнцөг №20: Владимир Путин их аваргын фен нь… Дэлхийн оддын хүсдэг цор ганц монгол.
Өнцөг №21: Тэр эх орноороо дэндүү их омогшдог үндэсний үзэлтэй эх оронч хүн… 140 сая Япончуудтай монгол хэлээр мэндчилсэн.
Өнцөг №22: Архангай аймгийн Өндөр-Улаанд ураны орд эзэгнэдэг… Монгол хүн газраа эзэмшиж байна гэж ам тагладаг.
Өнцөг №23:Айлуудын мал үхэж, иргэдийнх нь биеэр юм туурч, таван толгойтой тугал төрдөг болсон… Омогшил, бизнес хоёр алд дэлэм зөрдөг.
Өнцөг №24: Хүмүүнлиг, буяны үйлд гар татдаггүй…  Хорт хавдартай М.Одгийв хүүд эмчилгээнд нь зориулан 5000 ам доллар өгсөн гэдэг.
Өнцөг №25: Япон хүүхний духанд дэвүүр зоосон Монгол… Хүүхэд байхад чавхаар сайн харвадаг байсны ач.
Өнцөг №26: 600 000 ам.долларын алмаз эрдэнийн бөгжөөр гоёдог… Япон баяныг ам алдуулж авсан эд.
Өнцөг №27: Монголын цор ганц циркийг мэдэлдээ авсан… Мэргэжлийн уран бүтээлчид нь тараад дуусав.
Өнцөг №28: Их аваргын ээж циркийн менежер, амьтан асрагч хийдэг… Гудамжинд гарсан хуучин нөхөд циркийг хааяа цагаар түрээсэлдэг.
Өнцөг №29: Газарт нь болоод “Цэнхэр асар”-ыг эзэгнэж байна гэгддэг… Барилга бариад эхэлсэн юм чинь магадгүй байх нь.

Өнцөг №30: Токиод ресторан нээсэн… “Дорж” брэнд бялуутай.
Өнцөг №31: Эх орондоо ирэх бүртээ Шилийн богдод гарч хийморио сэргээдэг… Газар авч жуулчны бааз байгуулсан.
Өнцөг №32: Нэг л өдөр сумогоос зодог тайлах шийдвэр гаргав… Эр хүн зоригтой бол чоно “нойтогноно” гэж.
Өнцөг №33: Япон рокчингийн хамрыг чихсэнээс болсон гэгдсэн… Шалтаг хайхад япон ноёны хамар “өөрөө” цөмрөх юу ч биш.

Өнцөг №34: Нэг гадаад Монголд ирээд ингэж тараасан бол… Япончууд юм үзсэн, тэвчээртэй ард түмэн.
Өнцөг №35: Асаршёорюү Япон орныг хүндэлж, бас хайрладаг… Түүнд байгаа бүхэн эндээс угшилтай юм чинь.
Өнцөг №36: Заримдаа амьдрал гэх ачаагаа хүнд гэж боддог гэсэн… Аварга ч гэсэн хүн.
Өнцөг №37: Элэг бүтэн гэр бүлийн амьдралдаа цэг тавьсан гэх дуулиан гарч байлаа… Гэр бүлээ дахин сонгосон.
Өнцөг №38: Анхны хайраа үүлтэй зүйрлэнэ… Романтик сумоч.
Өнцөг №39: Зодог тайлаад уяач болж, айрагдаж үзэв… Шинэ мэдрэмж.

Өнцөг №40: Их ойгоор “Ийм хогийн наадам хэзээ ч үзэж байгаагүй” хэмээн гомдоллосон тал бий… Булганыхан угаасаа будлиантай л даа.
Өнцөг №41: Бизнесмен болохоор шийдэн, ерөнхийлөгч Элбэгээгээс уулзах цаг гуйгаад бараагүй… Н.Энхбаярыг дэмжиж байсан нь тээг болов.
Өнцөг №42: Зууны манлай уртын дуучин Норовбанзад агсаны улаан фэн… Өөрийнхөө гараар чанасан цайгаа амсуулж чадсан азтай.
Өнцөг №43: УИХ-д нэр дэвших тухайгаа ам алдсан… Улс төрч бөхчүүдээс сумочин л нэр хүнд тааруу байгаа уг нь.
Өнцөг №44: “Би шинэ үеийн кола pepsi-г сонгож байна” рекламанд тоглосон… Цаашдаа сурталчилгааны ертөнцийг “эзэгнэвэл” амжилт олохоор.
Өнцөг №45: Дагваа аварга Г.Алтантүрүүг гэртээ хонуулна гэсэн… Ард түмэн Г.Алтантүрүү хоёр хүлээгээд л байгаа.
Өнцөг №46: Банктай бөх… Японоос импортолсон доллар хөрөнгө оруулалтын банк болсон.
Өнцөг №47: Монголын чөлөөт бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч… Чадах бүхнээ зориулна гэсэн. Өнцөг №48: Хамт шоудсан бүсгүйдээ LV брэнд дэлгүүрээс бэлэг авч өгөх гээд хөглөсөн… Өнөөх хүүхэн нь юм үзээгүй нэгэн.
Өнцөг №49: Дэлгүүрийг нь нурааж, сандал ширээгээр нь жонглёр тоглосон гэж байгаа… Дэлхийд цор ганц Асашёорюүг зугтчихана гэж бодсон LV “ориг” уу?
Өнцөг №50: Бор дарснаас болж паактлах тоо эрс өссөн гэгддэг… Өвөрхангайн наадамчид руу сарьсан гэхээр үнэн байх нь.
Өнцөг №51: Сайхансамбуугийн дэлдгэр шард шулуун цохилт нэгийг бэлэглэсэн гэдэг… Гөвүүлсэн, гөвсөн хоёрын хэн нь мөнгөтэй вэ..?
Өнцөг №52: “Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу” гэх үгийг санан буурь суурь суухгүй бол… Ард түмэн ууч сэтгэлтэй ч хатуурхах үедээ “титан” болчихдог л юм.
Өнцөг №53: Алгын чинээ газартай, атгын чинээ бодолтой, Азийн бар орныг эд бяр монгол омогшлоороо дарж явсан монгол… Хайр дааж амьдрахсан даа.

Э.Болор
www.shuum.mn


URL:

Сэтгэгдэл бичих