Сайд асан М.Сономпилд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

3

Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан М.Сономпилд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09 цагт болохоор товлогджээ.

Тэрбээр Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа Эрчим хүчний яамнаас зарласан худалдан авах ажиллагаа, тендер, “Амгалан” дулааны цахилгаан станц болон уг станцын санхүүжилттэй холбоотой асуудалд холбогдсон байдаг. Ингэхдээ “Хөгжлийн банк”-наас дээрх тендерийн санхүүжилтийг авсан хэрэгт буруутгагдаж байгаа юм.

Сайд асан М.Сономпил тухайн үед Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу санхүүжилтийн асуудлыг шийдэж, “Амгалан” дулааны станцыг барилгын ажлыг эхлүүлсэн аж.

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 35, 55 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 348Мвт хүчин чадалтай “Амгалан” дулааны станцыг барихаар шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу Засгийн газрыг Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яамд төлөөлж, БНХАУ-ын “Чайна Машинери Инженеринг Корпораци” /СМЕС/-тай түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2013 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр концессын гэрээ байгуулж, нээлтийн үйл ажиллагааг 2015 оны арваннэгдүгээр сарын 27-нд болж байсан юм.

Б.Анир


URL:

Сэтгэгдэл бичих