Ким Жон Ун БНХАУ-д айлчилж байна

3-7-768x432БНХАУ-ын дарга Си Жиньпиний урилгаар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Бээжинд айлчилж байна. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун гэргий Ри Сол Жугийн хамтаар БНХАУ-д айлчлахаар /2019.01.07/ өчигдөр галт тэргээр хөдөлжээ.

Айлчлалын бүрэлдэхүүнд АНУ болон Өмнөд Солонгостой хийх Хойд Солонгосын хэлэлцээг хариуцан ажилладаг, Ким Ён Чол тэргүүтэй дипломатууд багтжээ.Тэрбээр энэ сарын 7-10-ны өдрүүдэд БНХАУ-д гурван өдрийн албан ёсны айлчлал хийх юм байна.

Түүний БНХАУ-д айлчилж байгаа нь НҮБ-аас Хойд Солонгост тавьсан эдийн засгийг хоригийг цуцлуулах асуудлаар БНХАУ-аас дэмжлэг хүсэх зорилготой “Ройтерс” агентлаг мэдээлэв.

Ким Жон Уны БНХАУ-д хийж буй айлчлал нь түүний дөрөв дэх удаагийн айлчлал юм. Тэрбээр өмнө тус улсад гурван удаа айлчлал хийсэн билээ.


URL:

Сэтгэгдэл бичих