МУГЖ Г.Ариунбаатар Буриадын Марийнский театрт дуулна
Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар Буриадын Марийнский театрт дахин дуулахаар болсон байна.
Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард Буриадын театрыг орхихоор болсон тухайгаа мэдэгдэж байсан юм. Тэгвэл Буриадын Марийнский театр МУГЖ Г.Ариунбаатарыг дахин урьж, урт хугацааны гэрээтэйгээр ажиллахаар болжээ.
Тэрбээр энэ талаараа өчигдөр/2019.01.07/өөрийн твиттэр хуудсанаа”Шинэ оны эхний долоо хоногт олон нислээ шүү. 2019 он ажил, амьдралын хувьд маш их өөрчлөлт авчирч байна. Учир нь Марийнский театрт урт хугацааны гэрээ байгуулж, хилийн чанадад амьдрах болсон. Энэ мундаг театраар овоглож, дэлхийн олон газраар цуурайтна” хэмээн жиргэжээ.
URL: