Талийгаач Ч.Чамин-Эрдэнэ хүчиндүүлсэн байж болзошгүй

49508077_2102626149805400_5402936968512274432_n“MNTM” шоуны оролцогч Ч.Чамин-Эрдэнэ амиа алдсантай холбогдуулан түүнтэй холбоотой мэдээллийг талийгаачийн ах Ч.Гэрэлхүү олон нийтэд дэлгэж эхэлсэн. Тэрээр хэлэхдээ “Хэргийн газраас 12-13 хүний хурууны хээ олдсон. Нэг нь таарсан. Тэр хүний овог нэрийг би мэдэж байгаа. Бас савны амсар нь нээгдсэн, дотор талдаа гэмтсэн гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр хүчиндсэн байх магадлал маш өндөр байгаа” хэмээлээ.

Мөн тэрээр өөрийн найз залуу Нэмэхбаяраас гурван удаа жирэмсэлж байсан гэх бөгөөд хоёр удаа зодуулсны улмаас зулбаж нэг удаад үр хөндүүлсэн байдаг аж. Энэ тухай Ч.Гэрэлхүү “Нэмэхбаярын тухай би цуврал болгоод баримт оруулна. Яадаг, ийдэг байсан тухай нь…Тэр байтугай жирэмслүүлчхээд зодоод зулбуулж байсан гэрчийн яриа байгаа. Тэр нь нэг ч биш бүр хоёр ч удаа…Энэ бүгдээ хэлэлгүй нуудаг байсан байна” хэмээжээ.

Цагдаагийн байгууллагын зүгээс эцсийн дүгнэлтийг гаргаагүй байгаа бөгөөд талийгаачийн ар гэрийнхэн холбогдох баримтуудыг Францын шинжээчдэд өгч шинжлүүлэхээр хандив цуглуулж байна. Цаашдаа тус хэрэгт холбоотой гэж үзсэн баримтуудаа олон нийтэд ээлж дараатайгаар цацахаа мэдэгдээд байгаа бөгөөд хэрэгтнүүдийг хэдийнээ илрүүлсэн, тэр ч бүү хэл 4 эрэгтэй 2 эмэгтэй хүн шууд хамааралтай хэмээх мэдээллийг олон нийтэд өгөөд байна.

No photo description available.

Image result for ч.чамин-эрдэнэ нэмэхбаяр

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих