Хүн амины гэмт этгээдийг 24 цагийн дотор илрүүлжээ

olloo_mn_1412823107_tsagdaaЦагдаагийн байгууллагын 102 утсанд уржигдар буюу /2019.01.06/-ны  23:00 цагийн орчимд “Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гандангийн гудамжны үзүүрт хүн хэвтэж байна” гэсэн мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн цагдаа нар шалгалт явуулахад Төв аймгийн харьяат эрхэлсэн тодорхой ажилгүй 26 настай А гэгч нь гаднын нөлөөтэй нас барсан байжээ. Улмаар цагдаа нар шуурхай ажиллаж  хэргийг үйлдсэн сэжигтнийг 24 цагийн дотор саатуулжээ. Уг гэмт хэргийг үйлдсэн этгээд нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 13 дугаар гудамжинд оршин суудаг, 28 настай Е гэгч болох нь тогтоогдсон аж.

Тэрбээр хохирогчийн эд зүйлсийг дээрэмдэх зорилгоор хоолойг нь боомилж амь насыг нь хохироосон байна.


URL:

Сэтгэгдэл бичих