Зүүн өмнөд Азийн “Алтан гурвалжин”, “Алтан хавирган сар” зэрэг хар тамхины бүлэглэлүүд Монголд хүч түрэн орж ирэх төлөвтэй байна

2a9c3c04dc7dfc08f92242b740ff3c86Хар тамхины хэрэгтнүүдийг цагдаа хүчний байгууллагууд бүр дийлэхээ болиод байна. Төрийн өндөр албан тушаалтнуудынх нь хүүхдүүд, прокурор, цагдаа, тагнуулын ажилтнууд хүртэл хар тамхины хэргээр мөрдөгдөж, ял сонсдог болсон болохоор тэднийгээ эрүүгийн хариуцлагаас мултлахын тулд хуулийн заалтуудыг нь хөнгөлөх хуйвалдаан хийж ирсэн тул арга ч үгүй биз. Нөгөөтэйгүүр төр засаг нь ийм үхээнз сул доройг далимдуулан гадаадын доншуур  наймаачид нь Монголоос салахаа болиод байна.

Гадаадын мафийн бүлэглэлүүд нь хар тамхи тээвэрлэлтээ манай улс руу чиглүүлэх нь улам нэмэгдэж байгаагаас гадна удаан хугацаагаар оршин суух виз авсан болон Монгол бүсгүйчүүдтэй гэр бүл болсон зарим иргэд хар тамхины ил, далд сурталчилгаа хийж, ийм төрлийн ургамлыг гэрийн нөхцөлд ч тарьж ургуулан худалддагг болжээ. Тэдний зарж борлуулсан мансууруулах бодисуудад манай охид, хөвгүүд маш богино хугацаанд донтож буй нь тун эмгэнэлтэй.

Ер нь хар тамхийг ганцхан удаа хэрэглээд болино гэсэн ойлголт байдаггүй юм байна. Иймд тэдгээр донтогчдын эгнээ өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байгаа ажээ. Ингэж хэрэглээ нь өсөн нэмэгдэхийн хэрээр Зүүн өмнөд Азийн орнуудад нөлөө бүхий “Алтан гурвалжин”, “Алтан хавирган сар” зэрэг хар тамхины бүлэглэлүүдийн гар хөл болсон хүмүүсийн хөлд монголчууд чирэгдэж байна.

Хамгийн сүүлд гэхэд дөч орчим настай, Монгол эхнэртэй Турк улсын иргэн Мишель гэгчийг цагдаа нар баривчлав.   Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрийн “Амгалан” хотхонд байдаг түүний гэрээс цагдаагийнхан тусгайлан тарьж ургуулж байсан мансууруулах төрлийн каннабисыг  илрүүлээд хорих 461 дүгээр ангид хорьж саатуулан шалгаж байгаа ажээ. Тэрээр гэрийнхээ нэг буланд хар тамхины ургамал тариалахаар эртнээс бэлтгэж, туршиж байсан байна. Тэгээд хэд хэдэн удаа тэрхүү мансууруулах төрлийн шинэ ургацаа хураан авч, зарж борлуулж байжээ. Харин түүний эхнэр нь энэ талаар мэдэхийн дээдээр мэдэж байсан хэрнээ хууль хяналтынханд иргэний үүргийнхээ дагуу мэдэгдээгүйгээр барахгүй, Турк нөхрийнхөө ийм аргаар олох ашиг орлогыг нэмэгдүүлэхэд байнга тусалж байв. Тиймээс эхнэрийг нь мөн хэргийг нуун дарагдуулсан гэдэг үндэслэлээр шалгаж байна. Харин Турк нөхөр нь анхны мэдүүлэгтээ “Бид эмчилгээнд хэрэглэх зорилгоор ийм ургамал тарьж ургуулсан” гэжээ. Тэрбээр Монголд ирээд дөрөв таван жил болохдоо ямар нэгэн тодорхой ажил эрхлээгүй бөгөөд компьютерийн өндөр түвшингийн инженер мэргэжлээ ашиглан манай улсын төр, засгийн байгууллагуудын мэдээллүүдийг хакердан гадаадын тусгай албадад зардаг байсан байж болзошгүй хэмээн цагдаагийнхан түүнийг давхар сэжиглэн шалгаж байна.

Өнгөрсөн онд бас Нидерланд улсын иргэн Вандер Харст Фридтжоф гэгч нь эхнэрийнхээ хамт Монголын хилээр хар тамхи зөөж байгаад цагдаа нарт баригдсан юм. Тэр хоёр нэлээд хэдэн удаа манай улс руу хар тамхи оруулж борлуулсан гэдэг. Мөн тэд олон улсын шуудангаар LSD хэмээх нэгэн төрлийн мансууруулах бодисыг тээвэрлэн борлуулдаг байв. Тэгээд сүүлдээ зарим Монгол хэрэглэгчидтэйгээ ойр дотно танилцан нөхөрлөж, тэдэнд мансууруулах бодисыг бэлтгэж өгөхөөс гадна, хэрэглэгчдийнхээ эгнээг тэлэхийн тулд шинэ хүмүүст хэрэглэх аргыг зааж сургадаг байв.

Тэднээс өмнө бас Оросын эрүүгийн элемент гэгддэг, урьд нь хэд хэдэн удаа мансууруулах бодис худалдаалсан хэргээр шалгагдаж, зэвсгийн наймаанд хүртэл нэр холбогдож явсан Д.Н.Удкин гэгч нь Монголоос зугтаж гараад удалгүй буцаж ирснийхээ дараа Дархан, Сэлэнгийн нутагт мансууруулах төрлийн ургамал түүж борлуулсан хэргээр баривчлагдан шүүхээс ял сонссон юм.

Иймэрхүү доншуур наймаачдын замаар цаашдаа Зүүн өмнөд Азийн дээрх хоёр сүлжээнийхэн хар тамхи, мансууруулах бодисын наймааг Монголд улам цэцэглүүлэх юм байна даа.

О.Баяр

Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих