Улаанбаатарт чөлөөт бөхийн Ази тивийн /U-23/ АШТ болно

5c34070977bb6Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ноос Ази тивийн 23 хүртэлх нас /U-23/-ны аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүсэлтийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-нд тавьсан юм.

Уг хүсэлтэд ДБНХ албан ёсоор хариу өгч, тус холбооны төлөвлөгөөт тэмцээний хуваарьт оруулсан байна. Чөлөөт бөхийн U-23 ангиллын Ази тивийн анхдугаар АШТ 2019 оны гуравдугаар сарын 24-26-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулна. Монгол Улс 1973, 1993, 2001 онд насанд хүрэгчдийн, 2014 онд залуучууд, 2013 онд өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа хүлээж авч, амжилттай зохион байгуулсан түүхтэй билээ.

montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих