Цахим үнэмлэхийг үнэ төлбөргүй олгоно

Монгол Улсын иргэний цахим үнэмлэхийг эхний ээлжинд иргэдэд үнэ  төлбөргүй олгохоор болжээ.

Иргэний цахим үнэмлэхийг нэвтрүүлснээр бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцооны бүхий л салбар, төвшинг хамарч, төрийн үйлчилгээний үндсэн суурь болох төдийгүй иргэний бүртгэлтэй холбоотой үнэн бодит мэдээллийн бааз, санг үүсгэх аж. Мөн мэдээллийн цогц системтэй болж, иргэний үнэмлэхтэй холбоотой гардаг хүндрэл, зөрчил багасч, нууцлал, хамгаалалт сайжирч, тухайн иргэний шилжилт хөдөлгөөн, сонгуулийн санал өгсөн эсэх, цэргийн алба хаасан болон татвар төлсөн байдал зэргийг тодорхойлох боломж бүрдэх юм байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газар нь иргэний үнэмлэхийг цахим үнэмлэхээр солих бэлтгэл ажлын хүрээнд дэлхийн 47 орны цахим үнэмлэхийн загварт судалгаа хийж, хамгийн сүүлийн үеийн хувилбарыг сонгожээ.


URL:

Сэтгэгдэл бичих