Ким Жөн Ун БНХАУ-д айлчилж байна
БНХАУ-ын дарга, Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Жиньпиний урилгаар БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун БНХАУ-д айлчилж байна. Энэ тухай Коммунист намын Төв хорооны Олон улсын харилцааны газрын хэвлэлийн албаны төлөөлөгч мягмар гарагт мэдээлэв.
Ким Жөн Уны айлчлал нэгдүгээр сарын 7-10-ны өдрүүдэд үргэлжилнэ гэж хэвлэлийн албаны төлөөлөгчийн мэдэгдэлд тэмдэглэжээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: