Налайхад гурван хүн уурхайн нүхэнд нас баржээ

news_79049_1Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороонд уурхайн улнаас тааз хүртэл 0.6-1.2 м өндөр, 55 градусын налуу амны 135 метрын гүнд ажиллаж байсан 3 хүн агааргүй болсны улмаас унасан тухай дуудлага энэ сарын 05-ны өдрийн 14:10 цагт цагдаа, Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу  Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн 42 алба хаагч, 7 автомашинтай, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн хэлтсийн 6 алба хаагч, 1 автомашин, дүүргийн Эрүүл мэндийн төвийн 3 эмч, 1 автомашинтай ажилласан. Улмаар Налайх дүүргийн харьяат иргэн Х /37 настай, эрэгтэй/-ын цогцсыг 15:05 цагт, иргэн Б /34 настай, эрэгтэй/, иргэн Б /33 настай, эрэгтэй/ нарын цогцсыг 19:27 цагт тус тус гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Bataar.mn


URL:

Сэтгэгдэл бичих