Нийслэлчүүдийн харж байгаагүй ёслолын буудлага хийхээ амлав
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо хамтран энэ
сарын 31-нд Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүнийг зохион байгуулах гэж байна. Анх удаа б зохион байгуулагдах гэж буй энэхүү цэнгүүн 31-ний 19 цагаас 24.30 цаг хүртэлх үргэлжлэх аж.
Цэнгүүний үеэр 2011 онд тохиосон томоохон тэмдэглэлт ойнуудын агуулгыг харуулсан соёл, урлагийн тоглолт, үзүүлбэрүүд болохоос гадна иргэд төв талбайд зассан сүлд модоо тойрон бүжиглэх боломж олгох юм. Зохион байгуулагчид энэ жил нийслэлчүүдийн урд өмнө харж байгаагүй ёслолын буудлага хийхээр төлөвлөж байгаа бөгөөд ёслолын буудлага олон улсын урлаг спорт, уралдаан тэмцээний нээлттэй дүйцэхүйц буудлага байх болно гэдгийг амлаж байна.
URL: