14-тэй охин зочид буудалд амиа хорлохыг завджээ

c237ef19aaf122aegreatЗочид буудалд бага насны хүүхэд амиа хорлохыг завсан хэрэг гарсан байна. Тодруулбал,  өнгөрсөн сарын 31-нд буюу шинэ жилийн баярын өдөр насанд хүрээгүй охин зочид буудалд орж архи ууж, улмаар өөрийнхөө судсыг ханаж амиа хорлохыг завдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн зочид буудлын өрөөнд 14 настай охин согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ өөрийнхөө гарын бугуйн хэсгийг гурван удаа зүсэж гэмтээжээ.

Хэргийн талаар шалгалт явуулахад Дундговь аймгийн харьяат Х гэх 14 настай охин өөрийгөө хутгаар гэмтээсэн байжээ.

Ийнхүү зочид буудлын өрөөнд гэмт хэрэг зөрчил гарсаар байгааг мэргэжлийн байгууллагийнхан анхааруулсаар байгаа юм.

Хэрвээ дээрх охин өөрийнхөө амийг хорлосон бол хэн хариуцлагыг нь хүлээх вэ. Тиймээс зочид буудлууд насанд хүрээгүй иргэнд үйлчлүүлэхгүй байх үүргээ ухамсарлах ёстой.Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих