Гэрэл дохион дээр зогсож байсан автобусыг мөргөсний улмаас нэг хүн амиа алдсан осол гарчээ

308

2019 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Чингисийн өргөн чөлөө, Хүүхдийн ордны баруун хойд уулзварт ноцтой зам тээрийн осол гарчэ

Хэргийг тодруулбал, тухайн осолд холбогдсон тээврийн хэрэгсэл гэрэл дохион дээр зогсож байсан хоёр тээврийн хэрэгслийн дундуур шүргэн гарч, хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн хэрэгслийн хойд хэсгийг мөргөж зогссон байна. Ослын улмаас нэг хүний амь нас эрсдэж, нэг хүн бэртжээ.

Одоогоор ослыг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн байцаах хэлтэст шалгаж байгаа аж.

Нийт жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хамгаалах бүсээ зүүх, эгнээ байраа зөв эзлэх, гэрэл дохио зөрчихгүй, хөдөлгөөндөө анхаарал, болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

URL:

Сэтгэгдэл бичих