Амь сөрсөн уралдаан болох “Дакар ралли”-д ах дүү Ө.БЯМБАДЭЛГЭР, Ө.БЯМБАЦОГТ нар оролцож байна

300

Перу улсад өнөөдөр дэлхийд хамгийн алдартай, амь сөрсөн уралдаан болох “Дакар ралли”-гийн тоолуур гүйж эхэллээ. Өмнөд Америкт 10 хоногийн турш үргэлжлэх халуун цөлийн авто тэмцэлд дэлхийн 61 орны 534 тамирчин, 334 техниктэй оролцож байгаа аж.

Эр зоригийн шалгуур болсон “Дакар Раллид” манай улсаас SxS ангилалд Олон Улсын Хэмжээний Мастер ах дүү Ө. БЯМБАДЭЛГЭР, Ө.БЯМБАЦОГТ нар эх орноо төлөөлөлн оролцож байна. Мөн мотоциклийн ангилалд ОУХМ Д.Лхамаа уламжлал ёсоор хүч үзэх билээ.

Лима хотод нээлтээ хийсэн 41 дэх удаагийн Дакар раллигийн эхний гараа 01-р сарын 07-ны өдөр хотын төвөөсөө 200 орчим км-ын зайд гараанаас гарна. Тамирчид нийтдэ 84 км замыг туулж Писко хотод барианд очих аж.

299


URL:

Сэтгэгдэл бичих