Нацистын хорих лагерийг хамгийн олон хүн үзэж сонирхжээ

5c32c992707e32018 онд Нацистын хорих лагер буюу Аушвицийг үзэж сонирхсон хүмүүсийн тоо урьд өмнө байгаагүй хамгийн өндөр хэмжээнд хүрсэн байна. Өнгөрсөн онд гадаадын нийт 2 сая гаруй хүн түүхээ танин мэдэхээр уг газруудад зочилжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үед нацистуудын эзлэн түрэмгийлсэн Польш улсад байгуулсан хорих лагерьт олон сая хүн амиа алдсан билээ. Өнгөрсөн онд Их Британийн 280 мянга гаруй хүн энэхүү газрыг үзэж сонирхохоор зорьж ирсэн байна.

Аушвиц музейн захирал Петр Цивинскийн хэлснээр, хорих лагерийн түүхийн талаар мэдэх хүсэлтэй хүмүүсийн тоо ихээхэн нэмэгдсэн бөгөөд боловсрол эзэмших хамгийн үнэ цэнэтэй арга зам нь онолыг судлахын сацуу харилцан яриа өрнүүлж, асуулт асуух боломжийг бүрдүүлэх нь чухал байдаг гэжээ.

“Хэцүү цаг үеийг биеэр туулсан хүмүүсийн тоо буурч, түүхээ хуваалцах боломж багасахын хэрээр хорих лагерт зочлон нүдээр үзэж, сургамж авах нь илүү чухал юм” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих