Хугацаа хэтэрсэн 851 хэрэг байна
Улсын хэмжээнд нийт 6248 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаагаас 851 хэрэг буюу 13,6 хувийг хугацаа хэтэрсэн хэрэг эзлэж байна.
Хугацаа хэтэрсэн нийт хэрэгт эрүүгийн 2, иргэний 689 захиргааны 160 хэрэг байна.
Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа 4947 хэргийн 689 хэрэг буюу 13,9 хувь, захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа 425 хэргийн 160 хэрэг буюу 37,6 хувь нь тус тус хугацаа хэтрэлттэй байгаа аж.
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 149, нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 140 хэргийн хугацаа хэтрэлттэй байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна.
О.Гэрэл
Оллоо.mn
URL: