Гурвансайхан суманд газар хөдлөлт болжээ
Дундговь аймгийн Гурвансайхан сумын Гурвансайхан багийн ”Уул хадарганатай” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 50 км-т, энэ сарын 6-нд буюу өчигдөр газар хөдөлжээ.
Тодруулбал, Энэ сарын 6-нд буюу өчигдөр өдрийн 13.05 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэв.
Т.Гэрэл
URL: