БОДЛОО ЦЭГЦЭЛЖ САЙХАН АМЬДРАЛ РУУ ТЭМҮҮЛЬЕ
Амьдралд тань тохиолдсон юм бүхнийг та өөрөө татаж байна гэсэн үг. Ухаан санаанд болж буй бүхэн эргээд таныг чиглэнэ. Татах хүчний хуулийг дүрслэе гэвэл соронзон юм. Энэ хуулиар ижил төстэй зүйл өөр хоорондоо татагддаг. Хүн хамгийн гол нь бодлоо сайн барьж чухам юу хүсч байгаагаа ухаан санаандаа сайтар шингээх ёстой. Тэгж чадвал хорвоо ертөнцийн хамгийн хүчирхэг зүйл болох татах хүчний хуулийг хэрэгжүүлж эхэлнэ. Та өөрийгөө хэн гэж бодно. Тийм хүн болохоос гадна хүсээд байгаа бүх зүйлээ өөртөө татаж чаддаг. Өөрөөр хэлбэл бодол санаандаа шингээсэн зүйлийг гартаа атгана гэсэн үг.
Хүний бодол биелдэг
Хүний бодол тодорхой хэлбэлзэлтэй байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Бодол бүр өөрийн хэлбэлзэлтэй байдаг. Нэг юмыг олон дахин төсөөлж бодвол хэлбэлзэл ялгардаг байна. Таны бодсон зүйл эргээд өөрт тань шугам татаж чадахуйц соронзон дохиоллыг илгээдэг. Өөрийгөө чинээлэг амьдарч байна гэж төсөөлөхөд биелэлээ олно. Энэ хууль үргэлж биелдэг. Гэхдээ энд нэг хүндрэл бий. Ихэнхдээ хүмүүс битгий биелээсэй гэсэн юмаа л боддог. Тэр бүтэлгүй бодол нь олон дахин биелээд байдаг учраас үүнд сэтгэл дундуур явдаг.
URL: