Хотод зүгээр хэвтэж байгаад Монгол олон сая малтай учраас би хямд мах идэх ёстой гэж сэтгэхгүй ээ!

254

“Хужаа нар мах их авч байгаа учраас махны үнэ өсч байна” гээд байхад л “Хужаад эзлэгдчихлээ” гээд байх юм. Монгол малын мах үнэд хүрч байгаа нь сайн хэрэг.

Ямар ч төрийн бодлого алга л гэнэ. Харин ч төрийн бодлого байгаа учраас өдий дайтай яваад байгаа юм. Жишээ нь, энэ хятадууд чинь монголоос авсан махаа шууд урагш нь гаргачихдаггүй юм аа. Хаа байсан Владивосток хүртэл хөргүүртэй том машинаар 4500 км тээвэрлээд тэндээсээ далайн тээвэрт шилжүүлж, бүтэн тойроод хятадын өмнөд хэсгүүд рүү нийлүүлж байгаа. Замбараагүй хол зам. Ийм хол, ийм өндөр зардалтай хэрнээ манай зах зээл дээрээс өндөр үнээр аваад байна гэдэг цаашдаа ирээдүй байна л гэсэн үг. Монгол малын /бэлчээрийн/ мах чанартайг нотлоод байна.

Харин бид хорт утаа, хогондоо баригдсан хотод чихчихээд “мах үнэтэй болчихлоо” гээд уйлан донгодоод сууж байвал ёстой хохь нь ээ л гэдэг байх даа. Тэрний оронд махны бизнес хий л дээ. Хөдөө гарч мал малла л даа. Утаагүй, эрүүл агаарт, өндөр орлоготой сайхан амьдарна шдээ. Хямд мах идэх боломж өчнөөн л байна. Хүн хаана, ямар өртөгтэй амьдрахаа өөрөө л шийднэ. Бусдаар шийдүүлэх гээд бусдын юмыг үнэгүйдүүлэх гээд байх эрхгүй. Би махны ченж биш. Малчин биш. Гэхдээ монгол малын мах, түүхий эд, цагаан идээ таван төгрөгөөр үнэтэй байвал баярладаг. Аливаа үнэ цэнийг дагаж бизнес, үйлдвэрлэл, зах зээл хөгждөг. Монголын ХАА, МАА-н баялаг хужаагийн хог шиг хямд байх ёсгүй. Чанартай эд үнэ цэнтэй л байх ёстой.

Цагаан идээ, махны үнэ жаахан өсөхөөр л нэг бол муу хужаа, нэг бол муу малчид, эсвэл муу ченжүүд гээд хараагаад унадаг. Эрэлтээ дагаад өсөлгүй яах юм бэ.

Чиний зарж байгаа барааг хоёр хүн авах гээд өрсөлдвөл өндөр үнэ хэлсэнд нь л өгнө биз дээ. Тэгэхээр малчин ямар буруутай юм…

Зардаг бараа нь олдохгүй, өрсөлдөөн ихтэй болоод арай гэж өндөр үнээр жаахан юм олсон ченж буцаагаад хямд зарах уу? Тэд тэгээд яаж амьдрах юм…

Монголын малын мах амт чанар сайтай, үнэ, ашиг, зах зээлийн нөхцөл нь боломжийн байхад гадаад дотоодын хэн ч эндээс таван цаас олохыг хичээхгүй яах юм. Тэгэхээр тэр хужаа ямар буруутай юм…

Жаахан эрүүлээр сэтгэнэ шүү, хонгорууд аа.

“Махны зах зээлийн салбарт их ирээдүй байна” гээд бизнес мэддэг хүмүүс эртнээс ярьсан. Хужаа нар малчдаас малыг нь дээрэмдэж авдаггүй. Харин ч хатуу өвөл болж буй орон нутгуудад өвөл аажуу болтол мал мах бэлэн мөнгөөр худалдан авсан нь онд орохгүй малаа ялгаж явуулах боломжийг малчдад олгосон.

Хотод зүгээр хэвтэж байгаад “Монгол олон сая малтай учраас би хямд мах идэх ёстой” гэж сэтгэхгүй ээ. Хөдөө гарч мал малладаггүй юм гэхэд боломжоороо тав арван мал цуглуулаад, нэг малчин цалинжуулаад жижиг ч гэсэн бизнестэй бол л доо. Цагаан сараар хямд зардлаар ориг цагаан идээгээр таваг засъя, идье гэвэл зун, намартаа жаахан сүү аваад гэрийн нөхцөлд жоол юм нөөцлөөд ав л даа. Өөрөө хийвэл ямар ч юм амархан, хямд л байдаг. Өрөөлийн хөлс хүчээ шингээж хийснийг та “зүгээр” авах эрхгүй.

Chultem Dashka Dashka


URL:

Нэр: zochin Огноо: 6 January 2019

ok

Нэр: иргэн Огноо: 6 January 2019

Нэг өнцгөөс харвал Дашка үнэн л юм бичиж. Нөгөө өнцгөөс харвал Хэрэв Хятадууд эрүүл малын мах авч байна уу?, авч буй махаа эрүүл ахуйн шаардлага ханасан хадгалалт, тээвэрлэлттэй байна уу гээд харвал эсэргээрээ бидний махны экспортын нэр хүндийг дэлхий нийтэд унагаж болохоорч байж мэднэ шүү дээ. Тийм учраас экспортын махыг зөвхан баталгаа, стандарт хангасан эрх бүхий мах комбинатуудаар л дамжуулах ёстой. Тэгж байж бид дэлхийн зах зээлд өөрийн байр суурьтай болно. харин хавар хаанч юм хадгалсан махаар буцаад монголчуудыг шахвал нөгөө эрүүл хүнс, эрүүл монгол хөтөлбөрүүд юу болох вэ. Дэрээ хэрэлдэж байх хойгуур хятадын хар захын наймаачид юу ч хийж мэднэ шүү. ХААҮЯ, ЭМЯ, Мэргэжлийн хяналт, Тагнуул. Цагдаа Сэгийлэхийн байгууллагуудын хамгийн их анхаарах, харилцан уялдаа бүхий хяналтаа нэгтгэх асуудал энэ байж мэднэ.

Сэтгэгдэл бичих