Цагдаагын алба хаагчид галт түймрээс гурван хүний амийг аварчээ

53

Баянхонгор аймгийн цагдаагийн алба хаагчид гал түймрийн аюулаас гурван хүний амь насыг авран хамгаалжээ.

Тодруулбал, энэ сарын 03-04-нд шилжих шөнө Баянхонгор сумын есдүгээр багт айлын гэр шатаж байсныг шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Замын цагдаагийн цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлагч Э.Мөнгөнбагана, Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бадамсэрээжид нар харснаар галыг унтрааж, дотор нь унтаж байсан 76 настай өндөр настан Х, түүний охин А, Э нарын амь насыг галын аюулаас аварчээ.

Иргэн М.Цэцэгээ /Өндөр настан Д.Хумбааны охин/ Цагдаагийн байгууллага болон эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан хоёр алба хаагчид талархал илэрхийлсэн байна. Тэрбээр “Шөнийн 04 цагийн орчимд гал гарч байхыг нь хоёр цагдаа хараад гэр дээр нь гарч галыг унтраан дотор нь унтаж байсан манай ээж /хэвтэрт байдаг/ болон миний төрсөн дүүгийн 2 хүүхдийн амь насыг болон эд хөрөнгийг галд шатахаас аварсанд маш их баяртай байна” гэв.

Х.Хулан


URL:

Сэтгэгдэл бичих