“Болор цом” наадам маргааш болно
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” наадам маргааш буюу нэгдүгээр сарын 5-нд Говьсүмбэр аймагт болно. Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж тэргүүтэй зохиолчдын санаачилгаар 1983 оны 12 дугаар сард “Болор цом” яруу найргийн наадмыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Наадамд өрсөлдөх найрагчдын бүтээлийг МЗЭ дээр өнгөрсөн хугацаанд хүлээн авч эхний шатанд шалгарсан 27 найрагчийн нэрсийг өнөөдөр зарлалаа.
36 дахь жилдээ зохион байгуулагдаж буй наадамд “Болор цом”-ын эзэд, Монгол туургатны зочин зохиолчид, Говьсүмбэр аймаг дахь МЗЭ-ийн салбар зөвлөлийн төлөөлөл урилгаар оролцох юм байна.
Наадамд эхний шатанд шалгарсан 27 найрагчийн нэрс
URL: