Аваргуудын босоо хэвээрээ байна

17

MNBA Үндэсний лигийг хожигдолгүй итгэл төгс тэргүүлж байсан Архангай Алтан Дорнодын Дайчид баг энэ удаад Хэнтий аймгийн багийн эсрэг тоглолтоо хийлээ. Дайчид баг ОУХМ Т.Санчир эгнээндээ нэгтгэсэн таатай мэдээтэйгээр тоглолтыг эхлүүлсэн юм. Тоглолтын эхлэлийг Дайчид сайн хийж эхний үед эхний үеийг 10 гаруй онооны зөрүүтэй өндөрлүүлсэн юм. Гэхдээ хоёрдугаар үед Хэнтий аймгийн багийн довтолгоо сэргэж оноог ойртуулсан юм. Улмаар хоёрдугаар хагаст тун сонирхолтой тоглолт өрнөж эцсийн мөчид 110-109 харьцаатай Дайчид баг хожиж улирлын зургаа дахь ялалтаа авлаа. Харин Хэнтий аймаг тав дахь ялагдлаа хүлээсэн юм. Тус тоглолтод ОУХМ Т. Санчир 27 оноо 10 самбар авч багаа тэргүүлжээ. Харин эсрэг багаас Э.Бямбаа 19 оноо, 10 самбар авч багтаа ашигтай тоглолтыг үзүүлсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих