Жангум жинхэнээсээ “Тэргүүн оточ” болно
БНСУ-ын жүжигчин, манайхан Дэй Жангүмын дүрээр сайн мэдэх И Ён Э хүнд байдалд ороод буй төрөх эмнэлэгт туслахаар болжээ.
Сөүл хотын Чёонгү дүүрэгт байрладаг “Чэ Ил” эмнэлэг нь 1963 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн боловч санхүүгийн хүндрэлтэй байдалд ороод байгаа юм байна. Учир нь Өмнөд Солонгост төрөлт бууран үйлчлүүлэгчид багассанаас тус эмнэлэг ажилчдынхаа цалинг өгч чадахгүй байдалд оржээ.
Жүжигчин И Ён Э ихэр хүүхдээ энэхүү эмнэлэгт төрүүлсэн ба 150 сая вон хандивлаж байсан аж. Гэвч байдал дээрдэхгүй байгаа тул тэрбээр Сөүлийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран тус эмнэлгийг ажиллуулахаар болсон ажээ.
URL: