БНХАУ руу чиглэсэн бодлого баримтална гэв
Хятад улсыг чиглэсэн бодлого нь Пентагоны хувьд эн тэргүүний зорилт байх болно гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан цэргийн байгууллагуудын удирдлагуудтай хаалттай уулзалт хийх үеэрээ мэдэгдсэн байна.
Батлан хамгаалахын сайд асан Жеймс Мэттисийн боловсруулсан, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэмжин сайшаасан Үндэсний батлан хамгаалахын стратегийг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэхээс гадна Хятад руу чиглэсэн бодлого нь эн тэргүүний зорилт байх болно гэж Шанахан хаалттай уулзалтын үеэр мэдэгджээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: