Айл өрх болгон л Дуучинтай болох гээд л байх шигээ…
Охиноо Хүүгээ дуучин болгоно л гээд байх юм. Дуучин болох хүн уг нь байгалиас төрдөг гэж яригддаг шиг билээ… Дуу аялдаггүй хүн гэж байхгүй л дээ. Солгой хоолойтой хүн ч гэсэн дуу аялах гэж оролддог.. Монголчууд бүүр ч их дуулж найрлана. Мэргэжлийн Дуучин, Сайн дурын уран сайханч 2 бол шаал өөр л дөө. Одоо тэгсэн хэн дуртай нь дуучин болно гээд л чичрээд байх юм. Энэ цаг үед бол, дуулах дуулахгүй нь , нэг талдаа тухайн хүний эрх хэдий ч, Урлаг гэж нөгөө агуу ертөнцөө сөнөөхөд хүрч мэдэхээр болсон юм шигээ… Нөгөө л мөнгө гээч их хүчтэй юмаараа цохиод Телевиз FM Радио Сайт, сүүлийн үед энэ Facebook цахим ертөнцөөр дүүрэн мөнгө төлж цацаад , тэгснээ тоглолт хийгээд үнэндээ л замбараагаа алдлаа даа хөөрхий. Мундаг сайн дуучин залуучууд зөндөө байнаа байна. Тэд бол ихээ даруухан талдаа гэхүү дээ учиргүй би дуучин би хөтлөгч гээд дэвхцээд байхгүй юм аа… Өчүүхэн миний хувьд бол үүнийг шүүмжлэх эрх байгаа ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Би ч өөрийгөө ДУУЧИН болчихсон гэж бодоогүй л яваа шүү. Хамгийн муу тааруухан дуучин нь л миний бие Батмэнд гуай баймаар байна. Надаас муу дуучин гэж баймааргүй байна. Гүй ээ яах вэ бид бүгд л 00 соо эхэлж болсон болоогүй зөндөө л юм хийсэн болж сайн муу хэлэгдэх нь бий л дээ. Тэрийгээ ухамсарлаад чанаржаад л явдаг нь бол хүн бүхний л туулах зам байх. Дор бүрнээ жаахан хичээж ядахнаа ухамсарын төвшингээ дээшлүүлмээр байна. Бусдыг хүндэлж, БИ гэдэг өвчнөөр өвчилж болохгүй л гэж бодогдоод байгаам даа. Хүнд чинь бас айх ичих нүүр гэж байх хэрэгтэй ш дээ… Хот Аймаг сум хөдөөгүүр тоглолт хийгээд л яваад байна. Хүн татах нэг л арга байна. Тэр нь баахан хонжворт сугалаа.. Нөгөө үзэгчид маань ч бүүр сурчихсан байх жишээтэй. Хэн гэдэг ямар дуучин бээ гэхээсээ илүүтэй, ямар сугалаатай юм бэ гэж сураг тавиад л, Сугалаа ихтэй бол Дуучин хэн байх нь хамаагүй үзнэ. Сугалаагүй бол ямар ч сайн сайхан дуучин байгаад үздэгггүй ийм л хэмжээнд хүрээд байна … ! Гэхдээ наймайг уучлаарай. Ард түмэн залхаад байгааг ойлгоорой…! Урлаг гэдэг мөнгө олох хэрэгсэл биш шүү…!!!
URL: